Хятадын 22 тушаалтанг шалгаж эхэллээ

2015 оны 11 сарын 3

 

Хятадын коммунист намын сахилга дэг журмын Төв комисс  тус орны Нийгмийн аюулаас хамгаалах яамны  22 өндөр тушаалтнуудыг шалгаж эхэллээ. Тэдний зарим нь тэтгэвэрт гарсан, үлдсэн нь ажиллаж байгаа хүмүүс ажээ.

 

“Намын сахилга, дэг журмыг ноцтой зөрчсөн гэх хэргээр Шинжаан Уйгарын Нийгмийн аюулаас хамгаалах яамны  газрын хилийн цэргийн дивизийн дарга асан Чан Гэньхэн, мөн Өвөр Монголын  Нийгмийг аюулаас хамгаалах газрын цэргийн албаны Тамгын дарга асан Ли Вэньли нарыг шалгаж байна.

 

Хятадад намын Төв комисс нь эхлээд дарга нараа сахилга дэг журам зөрчсөн эсэхийг шалгаад тэднийг шүүхэд шилжүүлэх эсэхээ шийддэг юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна