Ихэнх нутгаар хүйтэрнэ

2015 оны 11 сарын 4

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтрэхийг малчид, ард иргэдэд анхааруулж байгааг Ус, цаг уур орчны хүрээлэнгээс мэдээлж байна.

2015 оны 11 дүгээр сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос  секундэд 6-11 метр.  Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 5-10 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, бусад нутгаар 1-6  градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ   Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 3-5 градус хүйтэн байна..

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 9 градус хүйтэн, харьцангуй чийг 75 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Баруун аймгуудын нутгаар: 3-нд зарим газраар, 6-нд нутгийн. өмнөд хэсгээр, 7-нд нутгийн зүүн хэсгээр, 8-нд нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 2-3нд зарим газраар 18-20м/с, 8-нд Алтайн уулсаар 12-14м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна.

Төвийн аймгуудын нутгаар: 3,7-нд зарим газраар, 6-нд нутгийн өмнөд хэсгээр цас орно. Салхи 3-4нд зарим газраар 16-18м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна.

Зүүн аймгуудын нутгаар: 4,8-нд зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 3-4 нд зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна.

Говийн аймгуудын нутгаар: 6-7нд зарим нутгаар цас орно. Салхи 3-4-нд зарим газраар 16-18м/с хүрч шороон ба цасан шуурга шуурна.

Иймд Архангай, Булган, Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Дундговь, Өмнөговь, Төв аймгийн нутгаар их хэмжээний цас орж, цасан шуурга шуурах тул онц шаардлагагүй бол орон нутгийн замд зорчихгүй байхыг авто тээврийн үндэсний төвөөс анхааруулж байна.

2015 оны 11 дүгээр сарын 05-наас 11 дүгээр сарын 09-ныг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан  төлөв

 6-нд нутгийн өмнөд хэсгээр, 7-нд баруун, төв, говийн нутгийн зарим газраар, 8-нд зүүн зүгийн нутаг, баруун зүгийн нутгийн баруун хэсгээр цас орно. Салхи 8-нд Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр өдөртөө бага зэрэг дулаарна.

Т.ДАВАА

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна