Шатарчид Грект, даамчид Недерландад өрсөлдөж байна

2015 оны 11 сарын 4

Эдгээр өдрүүдэд Монголын өсвөрийн шилдэг шатарчид болон даамчид ДАШТ-д өрсөлдөж байна. Өсвөрийн шатарчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Грекийн Порто Каррас хотноо явагдаж байгаа бөгөөд тэмцээн өндөрлөхөд гурван өрөг үлдсэн.

Тэгвэл энэ сарын 1-ний өдөр Нидерландын Бейлен хотноо 100 буудалт даамын өсвөр, залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Энэхүү тэмцээнд 2014 оны залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Ц.Сүхбат, 2013 оны өсвөрийн ДАШТ-ий мөнгөн медальт Г.Дүүрэнбилэг, Азийн аваргын мөнгөн медальт М.Одгэрэл нарын 23 тамирчин эх орноо төлөөлөн дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөж байна.

Өсвөрийн шатарчдын ДАШТ-д 91 орны 1596 өсвөрийн шатарчин 12 ангилалд өрсөлдөж байгаагаас АНУ-аас 129, Грек 78, ОХУ 70 тамирчин оролцож буй.

Mанай улсаас 26 шатарчин нас насны ангилалд өрсөлдөж байгаагаас бага насанд оролцож байгаа тамирчид тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж байна.

Тэмцээний дүнг эргэн мэдээлнэ.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна