LG G4 ухаалаг гар утас–хэв загвар болон технологийн шинэчлэлийн өөгүй хослол!

2015 оны 11 сарын 4

LG Electronics компанийн G4 ухаалаг гар утас–хэв загвар болон технологийн шинэчлэлийн өөгүй хослол!

Бүх талаараа төгс LG G4 ухаалаг гар утас нь хийц загвараараа болон шинэлэг үйлдлүүдээрээ хосгүй бүтээл болсон юм. LG G4 ухаалаг гар утасны онцлог нь ар талын тагийг нь цэвэр арьсаар хийсэн ба түүнийг бүтээхэд гурван сарын хугацаа зарцуулдаг. Бүр 1864 оноос хойш чанартай оёдлын утасны үйлдвэрлэлээр мэргэшсэн Германы Gutermann компаний "МАRA" утас ашиглан ухаалаг гар утасны ар талын таг гаргасан дэгжин оёдолд анхаарлаа хандуулаарай.

LG G4 ухаалаг гар утасны 16-мегапикселийн камерт гэрэлд 80% илүү мэдрэмтгий F1.8 диафрагм бүхий линзийг суулгаж өгсөн нь тааруухан гэрэлтүүлэгтэй нөхцөлд ч өндөр нягтралтай, хурц тод гэрэл зураг авах боломж бүрдүүлдэг. LG G4 ухаалаг гар утасны камерыг нь бас оптик тогтворжуулагч үйлдлээр тоноглосон болохоор хөдөлгөөн дунд болон хөнгөн чичиргээтэй нөхцөлд ч автомат тохиргоогоор чанартай дүрс бүхий гэрэл зураг авах боломжтой юм. Мэргэжлийн гэрэл зураг сонирхогчдод зориулсан гар тохиргооны горим байдаг ба түүний тусламжтайгаар гэрэл өгөлт, гэрлийн тэнцвэр болон тодролын тохиргоог хийх боломжтой юм. Гэрэл зургуудыг ухаалаг гар утас дээр зөвхөн JPEG форматад төдийгүй мөн хожим нь нарийн засвар оруулахын тулд RAW форматад хадгалах боломжтой юм. LG G4 ухаалаг гар утасны нүүрэн талын 8-мегапикселийн камерын чадавхи ч бас гайхалтай бөгөөд санаанд багтамгүй хурдан буюу ердөө л 0,6 секундын дотор ажиллахад бэлэн болдог. Лазерын тохируулагч болон дохионы хөдөлгөөнөөр камерыг удирдах Gesture Interval Shot үйлдэл нь гэрэл зургуудын илүү сайн хувилбарыг бүтээх боломжийг нэмэгдүүлэх үүднээс хоёр секундын зайтайгаар дарааллан дөрвөн гэрэл зураг авах боломж олгодог. Гэрэл зураг авахын тулд камерын өмнө гараа зангидаад тэнийлгэхэд л хангалттай юм.

«Шилдэг» ангиллын ухаалаг гар утсууд дотроос ялгарах LG G4 ухаалаг гар утасны бас маргаангүй давуу тал нь хосгүй квантын дэлгэц юм. Өнөөдөр LG компанийн дэлгэцүүд нь хурц тод, нимгэн бөгөөд өндөр нягтралтай байдлаараа дэлхийн хамгийн шилдэг нь гэж тооцогддог. IPS Quantum дэлгэц нь LG G3 ухаалаг гар утсанд суулгасан шинэлэг Quad HD дэлгэцээс олон үзүүлэлтээр давж гарсан нь эвтэйхэн болон хэрэглэгчидэд бүрэн чиглэсэн байдлын илэрхийлэл болдог юм. Дэлгэцийн самбар асмагц л энэ нь ажиглагдана. Гадна талын Slim Arc Design маш нарийн хэв загвар болон хэрэглээний график интерфэйс нь ашиглахад туйлын энгийн бөгөөд таатай юм. Та өөрийн сэтгэл санааны байдал болон долоо хоногийн гаригуудад нийцүүлэн гар утасныхаа самбарын өнгөний хослолыг янз бүрийн хувилбараар тохируулах боломжтой. 5,5 инчийн дэлгэц нь 20% илүү өргөн өнгөний хослолтой, 25% илүү сайжруулсан хурц тод байдалтай, 50% илүү гүн тодролтой болсон юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна