"Оддын" цуглуулгыг Торонто хотод үзүүлж байна

2015 оны 11 сарын 4

Торонто хотын кино наадмын 40 жилийн ойгоор уг хотод «Энди Уорхол: кино аж үйлдвэрийн одод» нэртэй үзэсгэлэн нээгдэн зураачийн хувийн архивын оддын зургуудыг үзүүлж эхэлсэн байна.

Энди Уорхолын гэрэл зургийн дурангаар алдартнуудын хэн нь ч мултарч чадаагүй юм. Зураач агсан Холливудын том шүтэн бишрэгч байсан ба “оддын зургийг цуглуулах” хоббитой байжээ.

«Энди Уорхол: кино аж үйлдвэрийн одод» үзэсгэлэн нь зургийн эвлүүлэг, таталбар зураг, гэрэл зураг, видеогоос мөн алдартнуудын хувцас хунарын хэсгээс бүрэлджээ. Поп-арт зураачийн эцэг нь төрөлх Питсбург хотноо өөрийн цуглуулгыг гучаад онуудад эхлүүлсэн байдаг.

Үзэсгэлэнгийн гол баатрууд нь Мэрилин Монро, Билл Мюррей, булчингаа зангируулж байгаа 1977 оны Арнольд Шварценеггер, 1980 оны Сильвестр Сталлоне , Жейн Фонда, Грета Гарбо зэргийн Холливудын алдартнууд болж байна. Алдартнуудын ажил, амьдралыг харуулсан гэрэл зургийн анхны том үзэсгэлэн энэ юм хэмээн түүнийг зохион байгуулагч Лорель МакМиллан хэлжээ. 

Элизабет Тейлор

«Уорхол нь Ширли Темпл, Жуди Гарленд, Лана Тернер нарын алдартнууд дүүргэсэн  Холливудын алтан үеийг 1960-аад онуудад гарч ирсэн шинэ Холливудтай холбогч гүүр нь байлаа” хэмээн Питсбургийн Энди Уорхолын музейн аудио, видео файлуудыг хадгалагч Жерелин Хаксли ярьж байна. 

Үзэсгэлэн нь 2016 оны нэгдүгээр сарын 24 хүртэл нээлтэй байна гэж TIFF Bell Lightbox мэдээлэв. 

Мэрилин Монро, 1953

Ингмар Бергман, 1983

Грета Гарбо, 1933

Арнольд Шварценеггер, 1977

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна