Бали арлын нислэгүүдийг цуцалжээ

2015 оны 11 сарын 4

 

Ринжани галт уул идэвхжиж үнс нурам цацалж эхэлснээс Индонезийн Бали арлын нисэх буудлыг хааж, онгоцны нислэгүүдийг хоёр дахь өдрөө цуцалжээ. Бали арлын Денпасар нисэх буудал мягмар гаригт /XI.3/ хаалгаа барьж, бүх нислэгүүдийг цуцалсан юм. Галт уулын идэвхжлийн улмаас өнөөдөр / XI.4/ “Virgin Australia”, “Jetstar” компанийн бүх, “Air Asia” компанийн 13 нислэг цуцлагдсан байна.

 

Өмнө нь өнгөрсөн долдугаар сард Денпасар нисэх буудлын зүүн хэсэгт галт уул идэвхжсэнээс Бали арал дээр олон мянган жуулчин хэдэн өдрийн турш гацсан юм.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна