Гэрийн ажил хийнгээ илүүдэл жингээсээ салах арга

2015 оны 11 сарын 4

Сүүлийн үеийн судалгаагаар гэрийн ажил хийх нь эмэгтэйчүүдийн сэтгэл санааг тайвшруулахаас гадна хөдөлгөөний дутагдлаас сэргийлдэг болох нь тогтоогджээ. Нэг сумаар хоёр туулай буудна л гэсэн үг. Та хэр их хичээл зүтгэл гаргана, төдий чинээ үр дүн нь сайн гарна.

-Арчих, гөвөх, шүүрдэх, шалаа угаахад гарын ажиллаж, ялангуяа шууны унжсан өөх алга болдог.

Мөн цонх, гэрийнхээ тоосыг арчих, шалаа гараараа угаах, тоосоо соруулахад сууж, босох эсвэл тонгойж, буцаж босох шаардлагатай болдог. Энэ үед уян хатан байдал сайжирч, гуя болон өгзөгний булчин чангардаг. Мөн нурууны махыг ч арилгадаг гэнэ.

Гал тогооны ажил хийхдээ элдэв машин техник хэрэглэхээсээ илүү гараагаа хийхийг зориорой! Мах, ногоогоо жижиглэн хэрч. Гурил зуурч, нухаж элд. Энэ бүгд гарын чинь шууг чангаруулна

Гэрийн ажил хийхдээ дуртай хөгжимөө тавиад чангалаарай эсвэл бусдад садаа болохгүй үүднээс чихэвч ч зүүж болох юм. Ингэвэл та илүү эрч хүчтэй ажиллах болно.

Аливаа ажлыг хийх явцдаа байнга гэдсээ тат. Угаалтуурныхаа өмнө зогсож аяга таваг угаахдаа хөлөө нийлүүлж чангал. Угаасан аягаа тавиур руугаа тавихдаа зөвхөн цээжин биеээ эргүүл. Эдгээр нь таны хөдөлгөөнийг илүү үр дүнтэй болгож, нэгэн зэрэг биеийн бүхий л хэсэгт үйлчлэх болно.

Тоосоо соруулах үедээ бариулынхаа хамгийн дээд хэсгээс бариад тонгойхдоо нуруугаа цэх хэвээр нь тонгойх ба аль болох бөхийлгүй хийхийг зорь. Хэт бөхийж удаан ажиллах нь нуруу болон хүзүүнд ачаалал өгнө.

Нэг цагт хэр их калори шатаах вэ?

Тоос сорох    193.7

Тоос арчих   173.6

Шал угаах     193.7

Цонх угаах    180.3

Индүүдэх      113

Хоол хийх     182

Хувцас угаах/гараараа/    260

Эдгээр хэмжилтүүд нь 37 настай 70 кг жинтэй эмэгтэйн үзүүлэлт дээр суурилсан байна. Хэрвээ та 70-аас     илүү жинтэй бол илүү калори, бага бол арай бага калори шатаах болно.

Одооноос гэрийн ажлаа хийхдээ тээр садаа, цагийн гарз гэж бодолгүйгээр илүүдэл жингээсээ салж, гоо үзэсгэлэнтэй болох дасгал гэж бодож хичээнгүйлэн хийцгээе.

Наад захын гэрийн ажил хийхэд ч ямар нэгэн булчин ажиллаж л таараа. Иймд энэ боломжийг өөртөө ашигтайгаар эргүүлээрэй.

Эх сурвалж: emch.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна