Монгол хүний хамгийн муухай араншин

2015 оны 11 сарын 4

Монголчууд бид өнгөрсөн 25 жилийн турш хүмүүнлэг, иргэний, ардчилсан, өндөр хөгжилтэй улс байгуулахыг мөрөөдөж олон удаа хэлэлцэж, олон зүйлийг хийхийг хичээсэн боловч өнөөдрийн байдлаар үр дүн маш бага байна. Ялангуяа өнгөрсөн 2 жилийн хугацаанд эдийн засаг улс төрийн хямрал бид хичнээн эзмэг, сул дорой байгааг харууллаа.  Үүний шалтгаан нь бид өөрсдөө байж болох уу? Магадгүй Монголчууд бидний ямар нэг зан чанар маань хөгжихөд саад болоод байгаа юм биш биз дээ?

Яг энэ асуултыг Хот хөгжүүлэлтийн шийдэл ТББ, JCI Монгол байгууллагын JCI Импакт салбар байгууллагын хэсэг залуус тавьж энэ чиглэлээр үндэстэнийг хамарсан судалгаа хийсэн байна.

Бид хэлдэг “илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ, ус хийсэн ч сэгсэрнэ” гэж. Хэрэв бидэнд өөрсдөд маань асуудал байгаа бол хичнээн сайхан юм хийгээд, яриад үр дүн гарахгүй болно. Судалгаагаар Монгол хүний ХАМГИЙН МУУХАЙ АРАНШИН-гаар "хувиа хичээсэн, амиа бодсон" араншинг хамгийн олон хүн нэрлэсэн бол “залхуу”, “атаархуу” гэх мэт араншингууд араас нь жагсжээ.

Мөн эдгээр “хувиа хичээсэн, залхуу, атаархуу” зан араншингууд Монгол Улсын хөгжилд ямар сөрөг нөлөө үзүүлж байна вэ?" гэсэн асуултанд судалгаанд оролцогчдын талаас илүү хувь нь /57%/ маш сөрөг, 1/4 нь / 28%/ сөрөг гэсэн хариу өгсөн байна.

Тэгвэл бид энэ муу араншингаа засчихвал улс орон маань хөгжихөд илүү хялбар болох юм бишүү!

Муухай араншингаасаа салах үндэстэнийг хамарсан төсөл хөтөлбөрийг эдгээр залуус санаачилан хийж эхлээд байгаа бөгөөд төсөл 3-4 жилийн хугацаанд үргэлжлэх юм байна.

Ч.БОЛОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна