“Таката” фирм 200 сая ам.доллараар торгуулжээ

2015 оны 11 сарын 4

 

Японы “Таката” фирмийн үйлдвэрлэсэн хамгаалалтын дэрний доголдлоос болж олон сая автомашиныг эргүүлэн татсаны дараа АНУ-ын албаныхан тус фирмийг 200 сая ам.доллараар торгожээ. АНУ-ын хурдны замын аюулгүй байдлыг хариуцсан удирдах газраас (NHTSA) “Таката” фирмийг аюултай хамгаалалтын дэрний тухай мэдээлээгүй хэмээн буруутгасан байна. “Таката” фирм АНУ-д 23.4 орчим сая хамгаалалтын дэрээ эргүүлэн татаж доголдолтой хийлэгчийг сольжээ. Тус фирмийн үйлдвэрлэсэн хамгаалалтын дэр буруу ажилснаас олон улсад нийт найман хүн нас барж, 100 гаруй хүн гэмтэж бэртсэн аж.

 

Түүнчлэн автомашин үйлдвэрлэгч “Хонда” компани цаашид шинээр гаргах автомашинууддаа “Таката” фирмийн хамгаалалтын дэр хийлэгчийг ашиглахгүй гэдгээ мэдэгджээ. “Хонда” компани “Таката” хамгаалалтын дэрний доголдлын улмаас АНУ-д 6.3 сая автомашинаа эргүүлэн татсан байна.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна