Хямралаас гарах арга зам байна гэв

2015 оны 11 сарын 4

Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь өнөөдөр морин цагт мэдээлэл хийлээ. Тэрээр улс орны эдийн засгийг сэргээх гарц, арга замыг шинэчилж, баялаг бүтээгчдийг дэмжих шаардлагатай байна гэж мэдээллийн эхэнд онцоллоо.

Баялаг бүтээгчдийг дэмжих бодлогоор эдийн засгийн хямралаас гарах арга зам байна. Өмнө нь явуулсан бодлогоор дөрвөн алдаа гарсан. Нэгдүгээрт: Хэдхэн том орд газрыг түшиглээд, том төсөлрүү анхаарал хандуулаад, жижиг дунд үйлдвэрлэлийг орхигдуулсан.

Хоёрдугаарт: Хөрөнгө оруулалтыг татаж байдаг уул уурхайн бүтээгдэхүүний үнийг бид зөв тодорхойлж чадаагүйгээс улбаалж тодорхой хэмжээний алдаа гарсан.

Гуравдугаарт: 2013 оноос эхлэн эдийн засагт үүссэн нөхцөл байдлыг зөв хүлээн авч, зөв бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байсан ч тэгээгүй.

Дөрөвдүгээрт: Баялаг бүтээгчдийг дэмжих нэртэй бодлого чиглэлээ зөв олж чадаагүй.

Манай улсын эдийн засаг нэг талдаа жижиг, энгийн бүтэцтэй, бага эдийн засаг. Харин нөгөө талдаа дэлхийн болон бүс нутгийн эдийн засгийн сонирхлын сүлжээнд холбогдсон, хамаарал ихтэй эдийн засаг юм. Ийм цаг үед эдийн засгаа авч явах тусгай бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Засгийн газар үнэ тогтворжуулах дөрвөн хөтөлбөр хэрэгжүүлсэн. Энэ хөтөлбөрийн хэрэгжилт явц байдалд нилээд алдаа дутагдал гаргасан. Баялаг бүтээгчдийг дэмжих бодлогыг шинэчлэх шаардлагатай. Ямар шинэчлэл хийх хэрэгтэй вэ гэвэл: Нэгдүгээрт: Дотоодын зах зээлээ хамгаалах хууль эрх зүйн орчин шаардлагатай.

Хоёрдугаарт: Татварын тогтвортой орчин, зөв бодлого бий болгох

Гуравдугаарт: Санхүүгийн болон тайлагнал мэдээллийн системийг бий болгох ёстой гэж мэдээллээ.

Т.ДАВААНЯМ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна