Байгаль орчныг хамгаалах, зохистой ашиглахад бүрэн анхаарна

Хуучирсан мэдээ: 2015.11.04-нд нийтлэгдсэн

Байгаль орчныг хамгаалах, зохистой ашиглахад бүрэн анхаарна

"Монгол улсаа хөгжүүлье" нэвтрүүлгийн дугаарт БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг оролцож байна.

-Монгол улсад тусгай хамгаалалттай газарт найман газар шинээр нэмж байгаагийн нэг нь “Ноён уул” орно хэмээн сайдын цаг уулзалтад хэлж байсан. Мөн “Ноён уул”-ыг хамгаалалтад авах талаар яригдаж байсан. Энэ ажил хэр хурдан хийгдэх үү?, тусгай хамгаалалтад авахад ямар ажлууд хийгддэг юм бэ?

-Өнөөгийн байдлаар нийт нутгийн 17.4 хувь нь улсын тусгай хамгаалалттай байна. Энэ нутгаас нийт 30 тусгай хамгаалалтын захиргаа ажиллаж байдаг. Үүнийг ойрын үед хоёр сая га газрыг тусгай хамгаалалтад авахаар манай яамнаас ажиллаж байгаа.

Хэд хэдэн газар байгаа нь Хэнтий аймаг, Өмнөговь, Говь-Алтай гэх мэт. Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт байгаа “Ноён уул” орчмын газрыг улсын нөөц газарт ангилж, тусгай хамгаалалтад авах гэдэг асуудлыг засгий газрын хуралдаанаар оруулж УИХ-д өргөн барьсан байгаа. Асуудлын гол нь “Ноён уул” орчмын газарт уул уурхайн хэд хэдэн лиценз өгөгдсөнд байгаа.

Ашигт малтмалын, хайгуулын, тэр дотор 50 тонны нөөцтэй гэж ярьдаг “Сентра Гоул” компаний ашиглалтын лицензтэй газрыг тусгай хамгаалалтад авах талаар нилээд ярилцсан байгаа. Энэ асуудлаар сайдын зөвлөл хуралдана. Мөн орон нутгийн иргэд, удирдлагатай уулзах ажил зохион байгуулна. “Ноён уул” орчмын газарт шинжлэх ухааны ажил, судалгаа хийсэн. Тэр газрыг шинжлэх ухааны талаас нь мэддэг судлаачдыг дагуулж явах гэж байна. Тэгээд мэргэжлийн хүмүүс дүгнэлтээ хийж, иргэд үгээ хэлж байж шийдвэр гарна.

-Тусгай хамгаалалттай газар нутаг болох асуудлыг ярьж байгаатай зэрэгцээд Гацууртын ордыг эзэмших, ашиглах асуудлыг УИХ дээр ярьлаа. “Сентра Гоул” компани Гацууртын ордыг ашиглах нь гэсэн ойлголт төрөөд байна?

-Гацууртын ордод төрөөс ямар хэмжээтэй оролцохыг яриад асуудал нь анхаарлын төвд явсаар байна. Учир нь 50 тонн алтны нөөц тогтоогдсон. Нэгэнт тогтоогдсон нөөцтэй учраас ухахад л ашиг олно гэдгийг хэн ч мэдэж байгаа. Тиймээс энэ газар луу компани ч тэр, нинжа нь ч тэр орж ирээд байна. Эдийн засаг сайнгүй, уналт үргэлжилж байгаа үед засгийн газар яах ёстой вэ гэдэг зүйл сөхөгдсөн.

1990-ээд оны эдийн засгийн хүндрэлтэй үед алт хөтөлбөрийг гаргаж даван туулж байсан. Энэ хувилбарыг сайд нар хэлж байгаа.  Энэ бол байх л асуудал. Засгийн газрын гишүүний хувьд танимын зарчимаа барина. Сайдын зүгээс байгаль орчноо ч хамгаална. Миний хувьд мэдээж байгаль орчноо хамгаалах  үндсэн асуудлаа барина бас зохистой ашиглах талыг баримтална, ногоон хөгжлийн гэх утгаараа ногоон стандартын бүх зүйлд уул уурхайн салбарт чанд мөрдүүлэх ёстой. Байгалийн нөхөн сэргээлтийн асуудлыг хуулийн дагуу мөрдөх ажлыг хариуцна. Би энэ чиглэлдээ л тэмцэнэ.

Бүрэн эхээр нь бичлэгээс …

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж