“Playboy” Аделийг нүцгэлэхийг хүсдэг

2015 оны 11 сарын 4

Дуучин Адельд “Playboy” сэтгүүлээс байнга хүсэлт ирдэг гэнэ. Тэрээр “Надад “Playboy” сэтгүүлд нүцгэн зургаа авахуулах хүсэлт олон ирж байсан. Гэхдээ тэд намайг эмэгтэй хүн болохоор хүсэлт тавьсан уу? эсвэл тарган болохоор уу гэдгийг мэдэхгүй. Хэрэв би туранхай байсан бол нүцгэлэх байсан болов уу? гэж бодож үзсэн. Магадгүй үгүй байх. Учир нь энэ л миний бие. Гэхдээ заримдаа би тарган биш байсан бол амжилтанд хүрч чадах байсан болов уу гэж гайхдаг” хэмээжээ.

Түүнчлэн Адель ээж болсноосоо хойш тамхинаас гарч, согтууруулах ундааны хэрэглээгээ танасан гэнэ. Адель найз залуу Саймон Конекитэй хуримлахгүй байгаагаа “Би гэрлэхгүй гэж олон удаа хэлж байсан. Бид салахгүй, хамтдаа байсаар байна. Зүгээр л бидэнд гэрлэх шаардлага алга. Бидэнд хүүхэд байна. Энэ бол хангалттай том амлалт гэж бодож байна” гэж ярьсан аж. Дуучин Аделийн ярилцлага “Rolling Stone” сэтгүүлд нийтлэгдсэн байна.

Аделийн “25” цомгийн эхний дуу “Hello” гарсан даруйдаа дээд амжилт тогтоогоод байна. “Hello” дууны видеог таван өдрийн дотор 100 сая удаа үзсэн амжилт тогтоожээ. Аделийн “25” цомог ирэх арваннэгдүгээр сарын 20-нд худалдаанд гарах аж.

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: DAILYMAIL

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна