Чикаго Буллз баг бут ниргүүллээ

2015 оны 11 сарын 4

NBA-ийн талбайн өнөөдөр долоон тоглолт боллоо. Өнөөдрийн эхний тоглолт Шарлот Хорнетс талбай дээрээ Чикаго Буллз багийг хүлээн авч 105-130 харьцаагаар бутниргэсэн байна.

Эхний үеэс л тэргүүлж эхэлсэн Хорнетсчүүд тоглолт дуустал тэргүүллээ хадгалж улиралын анхны ялалтаа байгууллаа. Харин Бухнууд гурван хожил хоёр хожигдолтой байна. Шарлотын сэлгээний тоглогчид нийлээд 71 оноог авч багаа хожилд хүргэсэн бол Бухнуудаас 57 оноог авсан байна.

Тус тоглолтод Батум 18 оноо, 8 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол эсрэг багаас Жимми Батлер 26 оноог авчээ.

Бусад тоглолтууд
Чикаго Буллз 105-130 Шарлот Хорнетс
Индиана Пэйсэрс 94-82 Детройт Пистонс
Атланта Хаукс 98-92 Миами Хит
Орлондо Межик 103-94 НьюОрлейн Паликанс
Торонто Репторс 102-91 Даллас Мавирекс
Мемфис Гриззлис 109-89 Сакермэнто Кингс
Денвэр Наггетс 120-109 Лос Анжелес Лейкэрс

ЭХ сурвалж: www.mminfo.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна