Улаанбаатараас Замын-Үүд хүрэх замд Вагонд болсон яриа

2015 оны 11 сарын 4

Орой ажил тарахын өмнөхөн Хэлтсийн дарга маань намайг томилолтоор явуулах болсон тухай дуулгаад, Замын-Үүд хүрэх галт тэрэгний тасалбар гардууллаа. Замын-Үүд дэх салбарын ажлыг шалгах ажил гарчээ. Тасалбараа үзвэл маргааш өглөө 07:30-д хөдлөх аж. Би ч томилолтоор явахын өмнө амжуулах нилээд ажил байсан тул шөнө дөл болтол ажиллаа.

Ингээд өглөө эртлэн босч, галт тэрэг хөдлөхөөс цагийн өмнө вокзал дээр ирэхэд Замын-Үүд явах галт тэрэг хэдийн тавигдсан байх тул тасалбараа шалгуулаад орлоо. Миний суудал 2 дугаар давхарт таарчээ. Ажлаас оройтож тараад нойр муутай хоносон тул галт тэрэг хөдөлмөгц сайхан унтья гэж бодоод хэвтлээ. Гэвч хэвтсэн дороо зүүрмэглэх янзтай. Вагон хөдлөнгүүт санаа амран нам унтжээ. Нойрон дунд мөнгө, санхүү, хадгаламж, хуримтлал гэсэн үг тархины хаа нэгтээ сонсогдох шиг. Зүүдлээд байна уу, зүгээр л яриа сонсоод байна уу гэдгээ ч ялгасангүй. Нэг сэртэл нүүрэн дээр нар тусч, бие ч нилээд нозоорсон байна. Үд дунд болсон бололтой. Нойр сайн авсан боловч босохыг нэг их яарсангүй, хамт аялагчдын яриаг чагнан хэсэг хэвтлээ. Яриа нилээд задгайрчээ. Өндөр дуугаар ярьцгааж, инээлдэж байгааг нь бодвол аль хэдийн нүүр хагарцгаасан бололтой. Нөгөө хэдийнхээ яриаг сонсонгоо хэд хэд эргэж хөрвөөлөө. Нойр авхай хэдийн ажлаа хийсэн гэдэгтээ итгээд, хаашаа юм алга болжээ.

Манай хэд их л сонирхолтой яриа дэлгэсэн бололтой. Хажуу купенээс 2 ч хүн нэмэгдсэн харагдана. 2 талын суудал дээр хуваагдан суугаад, талцан мэтгэлцэж байна. Яриа хаанаас эхэлж, юугаар дамжин өдий хүрснийг мэдэж чадсангүй. Яг намайг сэрэхэд “мөнгөө хадгалах нь зүйтэй” гэдэг дээр санал нийлцгээсэн байв. Одоо харин “Нээсэн хадгаламжаа яаж тогтмол нэмэгдүүлэх вэ?, Сар бүр мөнгө нэмж чадна, чадахгүй” гэдэг дээр ярианы сэдэв төвлөрчээ.

Таамаглавал дөнгөж сургууль төгссөн бололтой залуу зүүн талын гол дүрд тоглон, өөртөө маш итгэлтэйгээр маргаж байна. Залуугийн хажууд суугаа конторын ажил хийдэг бололтой, нилээд чамбай байрын дунд эргэм насны нэг эмэгтэй хааяа ярианд оролцон, хаяхын аргагүй үг чулуудна.

Эсрэг талд галзуу байрын, чанга дуутай эмэгтэй тас тас хөхрөн, үгүйсгэх ажээ.Үгүйсгэгч маань зах зээл эхэлснээс хойш наймаа хийсэн, сургуулийн насны 2 хүүхэдтэй гэнэ. Эмэгтэйн найз нь бололтой эгчмэд хүүхэн найзыгаа дэмжин, намуухан боловч эрчтэйхэн мэтгэлцэнэ. Хоёулаа наймаа хийдэг, үе үе бараандаа хамт явдаг гэнэ.

Цонхон талд ахимагдуу насны нэгэн буурал залуусын мэтгэлцээнийг сонсонгоо хааяа нэг үг хавчуулсхийн сууна. Ахмадын баяраар Сайншандаас Улаанбаатар орчихоод нутаг буцаж яваа ажээ. Наймаа хийдэг эмэгтэй маань мөн л залууг цаашлуулах маягтай инээгээд,

  • Насаараа л хурдны морь уналаагэдэг шиг эгч нартаа сургааль айлдсан яасан хөөрхөн хүү вэ? гээд Мөнгөө хадгалах гэж байн байн банк руу гүйнэ гэдэг худлаа л даа
  • Миний дүү эгчийнхээ мөнгийг бариад л банк руу жирийлгээд байвал ч асуудал алга л даа
  • Эсвэл намайг банк руу орлоо гэхээр л “эгч ээ, мөнгөө хадгалаарай” гээд утасддаг бол чамайг би нэгжээр таслахгүй дээ.
  • Хүүхдүүддээ, өөртөө гээд нээсэн хадгаламж ч хэд хэд байна. Мөнгө нэмж л чадахгүй юм.

Эмэгтэй найз эргэн тойрноо харж мишээгээд, “Эгч нь хааяа санахаараа охиныхоо их сургуулийн төлбөрт нь гээд хадгаламжинд хэдэн төгрөг хийдэг юм. Сард олдог мөнгөнийхөө 10%-ийг байнга хийгээд байдаг бол охиныхоо боловсролд үнэхээр санаа зовох юмгүй болно.” гэлээ. “Вагоноор гэр хийж, Эрээнээр нутаг хийх шахдаг бидэнд зав зай олдохгүй л юм даа. Дээр нь мартана гэдэг маниас өмнөх эд гэдэг болоод байна.” гээд найз руугаа харахад “Зөв зөв” гэх маягтай толгой дохин дэмжиж харагдана.

Залуу ч мөчөөгөө өгөлгүй, өөрийнхөө мэдэх арга зам заахаар чармайна.

  • Та тэгээд Мобайл банкаараа ороод, шууд хадгаламж руугаа шилжүүлчихээч дээ.
  • Мартахгүй л байх нь чухал л даа
  • Утсандаа “reminder” тавьчихаач дээ гээд, дэм хайн эргэн тойрноо харлаа.

Гэнэт Сайншандын буурал ах маань хоолойгоо засан, бусдын анхаарлыг өөр дээрээ төвлөрүүлээд,

  • Та хэдийн сайхан яриаг сонсож, залуучуудаас юм юм л мэдэж авлаа. Завгүй, мартамхай та нарт тохирсон аргыг ах нь харин мэднэ шүү. Ах нь Худалдаа, хөгжлийн банкинд данстай. Тэдний “Тогтмол шилжүүлэг” гэдэг үйлчилгээг авчих. Банкны ажилтан дээр нь очоод “сар бүрийн тэдэнд, тэдэн цаас, тийшээ хийж байгаарай” гээд л захиалчихад болно. Уг нь их амархан гэв ээ.

Наймаа хийдэг эгч

  • Хи, хи. Эрээн, Улаанбаатар хоёрын хооронд явж, вагонд амьдардаг мань хэд банк орох завгүй л байх юм байна шүү дээ. Тэгээд ч банк бидний хүссэнээр тэгж амар мөнгө шилжүүлэх үү? Заавал банкны баримт бөглөж, гарын үсэг зурах хэрэгтэй болно биз дээ.

Буурал ах маань

  • Хүн өөрийнхөө төлөө цаг завыг нэг удаа гаргах л хэрэгтэй дээ. Алийн болгон завгүйгээр шалтаглаж суух вэ дээ.
  • Гарын үсгийг нэг л удаа зурчихвал дахин дахин зурах шаардлагагүй байдаг юм байна лээ, бас баримт бөглөхгүй
  • Заавал тогтсон мөнгө заахгүйгээр мөнгөнийхөө 10%, 15%, 20% гээд хэдэн ч хувийг шилжүүлэх, захиалга өгч болдог гэсэн шүү. Ах нь харин тэрийг туршиж үзье гэж бодоод байгаа.

Залуу улам лавшруулаад:

  • Ах та Тогтмол шилжүүлэг-ээ юунд хэрэглэдэг вэ? Нэг хүн нэг л удаа очоод хэд хэдэн данс руу шилжүүлэх захиалга өгч болох уу?

Буурал ах

  • Мэдээж нэг хүн хэдэн ч захиалга өгч болно л доо. Би бол жишээ нь тэтгэвэртээ суухаас өмнө алсдаа хэрэг болно гээд өөртөө “Тогтмол шилжүүлэг”-ээр хэдэн төгрөг цааш нь хадгаламж руугаа хийгээд байсан. Одоо том хүүгийнхээ байрны урьдчилгаандаа хурааж байгаа хадгаламжинд нь тогтмол шилжүүлэг-ээр мөнгө хийгээд байгаа. Ер нь юунд ч хэрэглэж болно шүү дээ.

Настай хүн дэмжсэнд залуу ч урамшиж, хожсон тамирчны дүрээр эргэн тойрноо харснаа:

  • Ах бол дандаа банк ордогоо больсон орчин үеийн хүн байх нь.
  • Интернетээр шилжүүлж ч болно л доо. Гэхдээ “Тогтмол шилжүүлэг” хуримтлалаа нэмэгдүүлэхэд бүр хялбар юм байна. Орлогоосоо илүүчилж, хураадаг мөнгөө Тогтмол шилжүүлэг-ээр хадгаламжтайгаа холбоё.
  • Ээждээ ч хэлье. Сар бүр банк руу явалгүйТогтмол шилжүүлэг ашигла гэж.
  • “Нээрээ мартсанаас эгч та Дансныхаа 10%-иа охиныхоо хадгаламжинд шууд холбуулж болох нь байна шдээ”. Мөд охин чинь  мундаг захирал болоод, ээжийгээ гадаад дотоодоор аялуулах юм байгаа биз дээ. Харин тэр үедээ дүүгээ нэг санаарай даа.” гэж нэг амьсгаагаар дуржигнуулав. Хүн бүрт “Тогтмол шилжүүлэг” хэрэглэх хэрэгцээ байдаг юмсанж.

Буурал ахын яриагаар мэтгэлцээн ч эцэслэв. Уруул хөдөлж учир хэлэлцэнэ, ухаан сийлж зөвийг олноо гэж.

ЭХ СУРВАЛЖ: WWW.MONGO.MN

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна