Ой тогтоолтын баг тамирчид эх орондоо ганзага дүүрэн медальтай ирлээ

Хуучирсан мэдээ: 2015.11.04-нд нийтлэгдсэн

Ой тогтоолтын баг тамирчид эх орондоо ганзага дүүрэн медальтай ирлээ

МОНГОЛЫН ОЮУН УХААНЫ АКАДЕМИ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өндөрлөсөн Тайваны ой тогтоолтын нээлттэй тэмцээнд эх орноо төлөөлөн Монголын Оюун Ухааны Академийн баг тамирчид 20 алт, 4 мөнгө, 14 хүрэл нийт 38 медаль хүртэж амжилттай оролцож багаараа түрүүлсэн билээ.

Тамирчид маань дасгалжуулагчийн хамт өнөөдөр буюу 2015 оны 11 сарын 3-ны 17:50 минутад Чингис хаан нисэх онгоцны буудалд газардлаа.

Тус тэмцээнд оролцоход тусалж дэмжсэн тамирчдынхаа гэр бүлд, Их Мастер С.Цогбадрахын зардалд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн LHAMOUR брэндийн хамт олонд болон тамирчдаа амжилттай бэлдсэн дасгалжуулагч, багш Б.Баасандоржид баярласан талархсанаа илэрхийлье.

Монголынхоо нэрийг дэлхийн тавцанд дуурсгаж яваа Ой тогтоолтын баг тамирчиддаа цаашдынх нь сурлага хөдөлмөрт өндрөөс өндөр амжилт хүсье.


Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тайваны ой тогтоолтын ОУ-ын тэмцээн дээр шинэчлэгдсэн Дэлхийн Рекордууд

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж