Ц.Даваасүрэн үнэд орлоо

2015 оны 11 сарын 4

Гурван жилийн өмнө шахам МАН-аас хөөгдөж, бие даан нэр дэвшихээс аргагүй болж байсан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн үнэд оржээ.

Нийслэлийн МАН-ын хороо гаргасан шийдвэрээ эргэн харж, үндэслэлгүй шийдвэр гаргажээ, шийдвэрээ цуцаллаа гэсэн албан ёсны хариуг Ц.Даваасүрэн гишүүнд ирүүлсэн байна. Нэг ёсны МАН түүнийг намдаа буцаж ирж болно гэсэн  эрхийг өгсөн юм дагуу даа. Харин бие даагч гишүүн тэр даруй гүйгээд оччихгүй бололтой юм. 2012 оны УИХ-ын сонгуульд Хөвсгөл аймагт бие даан нэр дэвшсэн тул бүрэн эрхийн хугацаагаа дуустал Ардын намд орохгүй аж. Харин МАН түүнд ирэх оны сонгуульд Хөвсгөл аймгаас нэр дэвших эрх олгохгүй бол намаас албан ёсоор гарах өргөдлөө өгөх гэнэ.

УИХ-д бие даагч гурван гишүүн бий. Тэдний нэг нь Х.Болорчулуун гишүүн. Тэрээр мөн л МАН-ын гишүүн байсан, гэвч 2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших тойрог олдохгүйгээс намаасаа гарч бие даасан. Түүнд Ц.Даваасүрэн гишүүний нэгэн адил үнэд орох цаг ирдэггүй юм байх даа.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна