Энэ долоо хоногт 1700 хоригдлыг суллана

2015 оны 11 сарын 4

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас өнөөдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийлээ. Хуулийн дагуу 1700 гаруй хоригдол өршөөлд хамрагдах бөгөөд эдгээр хүмүүсийг энэ долоо хоногтоо багтаад суллахаар болсноо ШШГЕГ-аас албан ёсоор мэдэгдлээ.  Улмаар өршөөийн хуулиар суллагдаж буй хүмүүсийг нийгэмшүүлэх, ажилд зуучлах зэрэг үйл ажиллагаанд 130 орчим сая төгрөг зарцуулах аж. Мөн хөдөөнөөс хот руу очих хүмүүсийг тусгай автобусаар зөөх, өвлийн хувцасгүй байгаа хоригдлуудад өвлийн хувцас тавьж өгөх зэрэг үйл ажиллагаанд зарцуулах юм байна.

Д.ЖАГАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна