Өсвөрийн шатарчдын ДАШТ өнөөдөр өндөрлөнө

2015 оны 11 сарын 5

-10 дахь тавилын дараах байдлаар охидын 10 насанд Б.Мөнгөнзул 2-р байрт,  хөвгүүдийн 8 насанд ФМ Л.Очирбат, охидын мөн насанд ЭФДМ Б.Энхсаран дөрөвдүгээр байрт бичигдэж байна-

10 насанд ЭФДМ Б.Мөнгөнзул.

Өнгөрөгч аравдугаар сарын 25-ны өдөр Грекийн Порто Каррас хотноо эхэлсэн өсвөрийн шатарчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр өндөрлөнө. 6 насны ангиллаар швейцарь оноолтын 11 тавилд явагдаж буй дэлхийн аваргад 91 орны 1596 өсвөрийн шатарчид өрсөлдөж байна. Манай улсаас 26 шатарчин нас насны ангилалд өрсөлдөж байгаагаас бага насанд оролцож буй тамирчид тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж байна.

10 дахь тавилын дараах байдлаар охидын 10 насанд Б.Мөнгөнзул 2-р байрт,  хөвгүүдийн 8 насанд ФМ Л.Очирбат, охидын мөн насанд ЭФДМ Б.Энхсаран дөрөвдүгээр байрт бичигдэж байна

Тэмцээний 10 дахь өргийн дараах байдлаар охидын 8 насанд ЭФДМ Б.Энхсаран 7,5 оноогоор дөрөвдүгээр байрт, 10 насанд ЭФДМ Б.Мөнгөнзул 7.5 оноогоор хоёрдугаар байранд жагсаж байгаа бол ЭФДМ Б.Алтантуяа 12, дэлхийн аварга ЭФДМ Д.Мөнхзул 21, охидын 18 насанд Ү.Үүрийнтуяа 6.0 оноогоор 5-р байрт явна.

Нээлттэй 8 насанд ФМ Л.Очирбат 8.0 оноогоор дөрөвдүгээр байр, 10 насанд дэлхийн аваргын мөнгөн медальт Е.Төгстөмөр 7.5 оноогоор долдугаар байр, 12 насанд ФМ Д.Батсүрэн 11-р байр, 18 насанд С.Билгүүн 6,5 оноогоор 17-р байрт бичигдэж байгаа хамгийн өндөр амжилт болоод байна.

Тэмцээний сүүлийн 11 дэх өрөг өнөөдөр болж, дэлхийн аваргын медальтнууд тодорно.

11 дэх өргийн оноолт.

Oхидын 8 насанд ЭФДМ Б.Энхсаран.

Дашрамд дуулгахад, 2014 оны есдүгээр сарын 20-29-ний өдрүүдэд Өмнөд Африкийн Дурбан хотноо болсон өсвөрийн шатарчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 90 орны 8-18 насны 1000 орчим хөвгүүд, охид оюун ухаанаа уралдуулж, Монголын баг тамирчид түүхэн шинэ амжилтыг бичиж байсан. Энэхүү тэмцээний охидын найман насанд Д.Мөнхзул алт, хөвгүүдийн мөн насанд Е.Төгстөмөр мөнгөн медаль авсан юм.

Ч.БОЛОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна