Оюутолгойтой санамж бичиг байгуулна

2015 оны 11 сарын 5

09.00 цагт ШУТИС төв номын сангийн 6 давхарын хурлын танхимд “Бохир усны талаар баримтлах бодлого, бохир ус цэвэрлэгээний технологийн хөгжил”хэлэлцүүлэг болно.

10:00 цагт МҮХАҮТ-ын 507 тоот хурлын танхимд МҮХАҮТ, Монгол Улсын Хөгжлийн банктай хамтран “Монгол улсад экспортын даатгалыг хөгжүүлэх нь” сэдэвт уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Тус уулзалтын үеэр МУХБ-ны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат, Орлогч захирал бөгөөд Эрсдэлийн удирдлагын газрын захирал Р.Батбаяр, Орлогч захирал бөгөөд Хөрөнгө оруулалтын газрын захирал Б.Буянмөнх нар хүрэлцэн ирж мэдээлэл хийнэ

11:00 цагт НЗДТГ-ын А танхимд “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах Дугуйн марафоны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас хэвлэлийн бага хурал зарлаж байна.

11.00 цагт МҮЭХ-ны байранд доорх сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа. Уг хурлаар цалин, тэтгэврийн нэмэгдлийг Засгийн газраас хүчтэй шаардаж ажиллахаар МҮЭХ-ноос мэдэгдэнэ.  Мөн СБД-ийн Засаг дарга Зуучлагч томилохоос татгалзаж, хууль зөрчиж, түдгэлзсэн хариулт өгсөн шалтгаанаа тайлбарлахыг шаардана.

11:00 цагт Төрийн ордны нэгдүгээр давхрын ёслолын танхимд Хөдөлмөрийн яам, "Оюутолгой" компани, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг GIZ гурав хамтрын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурна. Монголын мэргэжлийн боловсролын салбарт төдийгүй хөдөлмөрийн зах зээлд хамаатай 2019 он хүртэл хамтрах санамж бичигт Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан,"Оюутолгой" ХХК-ийн ерөнхийлөгч Эндрю Вүүдлий, GIZ-ийн суурин төлөөлөгч Улрике Эбелинг нар гарын үсэг зурж баталгаажуулах юм. Тэд юугаар туслах, бид ямар үүрэг хүлээж байгааг энэ үеэр дэлгэрэнгүй танилцуулна.

12:00 цагт МҮЭСТО-ны 40 жилийн ой өнөөдөр тохиож байгаа. Тус ойн нээлт үзэсгэлэнгээр эхэлнэ. Олон нийтэд нээлттэй байх юм. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна