Долларын ханш тогтвортой байна

2015 оны 11 сарын 5

Зургадугаар сараас эхлэн өсч, 2005 төгрөгт хүрээд буурсан долларын ханшид энэ долоо хоногт өөрчлөлт бараг ажиглагдсангүй. “Найман шарга зах дээр” нэг ам.долларыг 1992 төгрөгөөр авч, 1995 төгрөгөөр зарж байгаа бол арилжааны банкууд 1998 төгрөгөөр зарж байна. Хэрэв энэ оны сүүлээр төлөвлөсний дагуу Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад шаардагдах эхний ээлжийн 4.2 тэрбум долларын хөрөнгө оруулалт Монголд орж ирвэл долларын буурна гэж албаны хүмүүс үзэж байгаа. Гэхдээ ирэх жилийн төсөвт нэг ам.долларыг 2030 төгрөгөөр бодож суулгасан. Тиймээс хэрэв Оюутолгойн бүтээн байгуулалтын санхүүжилт орж ирэхгүй бол долларын ханш ахиад өсч магадгүй байгаа юм.

 Т.СОЛО

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна