АТГ-аас Э.Баянсэлэнгийг хайжээ

2015 оны 11 сарын 5

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг өчигдөр 22.30  цагт АТГ-аас баривчилж, 461-р ангид цагдан хорьсон байгаа. Түүнийг авилга авсан байж болзошгүй хэрэгт сэжиглэж, туслах болон жолооч нарынх хамтаар хорьж, байцааж эхэлсэн байна. Мөн өнөө өглөө Барилга хот байгуулалтын сайд С.Баянсэлэнгээс байцаалт авахаар АТГ-аас яаман дээр очжээ. МАХН-ын гишүүд, намын нөхрийг нь яагаад  баривчлав гэсэн асуудлаар хариулт авахыг хүссэн ч АТГ-аас тодорхой тайлбар хийгээгүй байна.

Д.УУДАМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна