Дахин онгоц сүйрч, 27 хүн амиа алдлаа

2015 оны 11 сарын 5

 

Өмнөд Судан улсын нийслэл Жуба хотын нисэх онгоцны буудлаас Аппер Нил мужийн Палоч хот руу нисч явсан ачаа тээврийн онгоц 800 метр зайг туулсаныхаа дараа сүйрч, 27 хүн нас баржээ. Орон нутгийн мэдээллийн агентлагуудын дамжуулж байгаагаар сүйрсэн онгоц ачааны онгоц байсан гэнэ. Гэрчүүдийн мэдээлж байгаагаар ачаа тээврийн онгоц хөөрсөнөөсөө хойш удалгүй Нил мөрний жижиг хөдөөгийн тосгонд сүйрсэн байна.



 Сүйрлийн бүсээс цагдаагийн алба хаагчид хохирогчдын цогцсыг цуглуулах ажлыг хийж буй бөгөөд одоогоор 27 хүний цогцсыг олжээ. Онгоцны их бие хэсэг ой модтой бүсэд тогтсон байгаа бол зарим хэсэг болон үлдэгдэл зэрэг нь голын эргийн бүсээр цацагдсан байдалтай байгаа гэнэ.  Цагдаагийн алба хаагчдын мэдээлсэнээр онгоцонд хэдэн хүн сууж явсан, онгоц сүйрэх үед энгийн хэдэн иргэн өртсөн эсэх нь тодорхойгүй байгаа учир одоогоор нас барагсдын тоог тодорхой хэлэх боломжгүй хэмээн мэдэгдсэн байна.



Энэ бүсэд  хэд хэдэн жижиг тосгон байдаг аж. Түүнчлэн, өмнөд суданд орон нутаг хооронд нисэх тээврийн онгоц зорчигч тээвэрлэх тохиолдол их байдаг гэнэ. Ямартай ч, энэ удаагийн ослоос гурван хүн аврагдсан хэдий ч, амь үрэгдэгсдийн тоо 40 хүрч болзошгүй байна.

 

Б.ДАВАА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна