“Найрсаг Улаанбаатар”-т 460 гаруй мянган иргэн хамрагджээ

2015 оны 11 сарын 5

Нийслэлийн ИТХ-ын 19 дүгээр хуралдаанаар “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэлэлцэн баталсан. Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч  нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газар, нийслэлийн Аялал жуулчлалын газрууд хамтран 2015 онд хийсэн ажлаа тайлагнаж,  2016 онд зохион байгуулах  аялал жуулчлал, соёл урлагийн арга хэмжээнүүдийн талаар санал солилцлоо.​  

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 2015 онд зохион байгуулсан 15 цогц үйл ажиллагаанд нийт 460 мянга гаруй иргэн, жуулчин, 500 гаруй тайз техникийн болон зохион байгуулалтын ажилтан, 1500 гаруй уран бүтээлч хамрагдсан бөгөөд үүний дотор өөрсдийн зардлаар 13 орны 190 гаруй уран бүтээлч хүрэлцэн ирж оролцсон байна.  

Харин 2016 онд тус хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөсөн соёл урлаг, спорт, аялал жуулчлалын нийт 19 цогц үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна. “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх чиг хандлагын баримт бичиг”-т тусгасны дагуу нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газар, Аялал жуулчлалын газар хамтран хэрэгжүүлж байгаа юм.. 


“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 2015 онд зохион байгуулсан арга хэмжээнүүд

“Гэгээн муза” театрын урлагийн наадам

“Венийн үдэш”

“Юби дэнс фестиваль” чөлөөт бүжгийн үдэш

“Плэй тайм-2015” амьд хөгжмийн наадам

“Бест оф классикс” сонгодог урлагийн үдэш

“Их талын жазз” олон улсын жазз хөгжмийн наадам

“Мэргэжлийн морин хуурчдын олон улсын уралдаан”

“Улаанбаатарын үдэш”

“Монгол дэнс фестиваль”

“Учиртай гурван толгой” дуурь

“Бэст оф морин хуурь” олон улсын фестиваль

“Улаанбаатар Свинг найт”

“Сайланс вайт” дижи урлагийн шоу

“Алдрын танхим” рок, поп хүндэтгэлийн концерт

“Даншиг наадам, хүрээ цам” шашин соёлын наадам


“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 2016 онд зохион байгуулах арга хэмжээнүүд

“Дэлхийн цирк Монголд”

“Улаанбаатар пиано фестиваль”

“Гэгээн муза”

Эвлэх Уянга буюу ер бусын эрчим

“Венийн үдэш”

“Юби дэнс фестиваль” чөлөөт бүжгийн үдэш

“Плэй тайм-2016” амьд хөгжмийн наадам

“Бест оф классикс” сонгодог урлагийн үдэш

“Учиртай гурван толгой” дуурь

“Сайланс вайт” дижи урлагийн шоу

“Талын бүжиг” фестиваль

“Бэст оф морин хуурь” олон улсын фестиваль

“Улаанбаатар Свинг найт”

“Алдрын танхим” рок, поп хүндэтгэлийн концерт

“Юби стрийт фешн найт”

“Даншиг наадам, хүрээ цам” шашин соёлын наадам

“Стрийт арт фестиваль”

“Нью Юби экстрим спортын талбайн нээлт”

“Улаанбаатар олон улсын кино наадам”-ыг тус тус зохион байгуулахаар төлөвлөж байна.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна