МАХН-ынхан хуралдаагүй байна

2015 оны 11 сарын 5

Өчигдөр /2015.11.04/ орой 22.00 цагийн үед Авилгатай тэмцэх газраас Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг баривчилж цагдан хорих 461-р ангид саатуулсан. Тэгвэл өнөө өглөө Барилга хот байгуулалтын  сайд З.Баянсэлэнгийг АТГ-ынхан эрж сурагласан гэх мэдээлэл байгаа. Тиймээс дээрх асуудалтай холбоотойгоор МАХН-ын удирдлагын баг шуурхай хуралдаан зарлаад байгаа гэнэ. МАХН-ын гишүүн Ц.Шаравдоржоос энэ талаар тодруулахад “Манай намынхан хуралдах гэж байна. Хурлын дараагаар хэвлэлийнхэнд мэдээлэл өгнө” гэлээ. Тус намынхан үүсээд буй асуудлаар яаралтай хуралдаж, намын удирдлага зохион байгуулалтыг хэрхэх, Г.Шийлэгдамбыг хэн орлох тухайгаа ярилцахаар болсон. Уг хуралд МАХН-ын дарга Н.Энхбаяр оролцоно гэсэн мэдээлэл байна. Гэвч албаны эх сурвалжаас асуухад  МАХН-ынхан хуралдаагүй гэсэн мэдээллийг өгсөн юм.

 Г.ТУУЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна