Хонгконгийн шигшээ баг 2007 оноос хойш тэмцээнд оролцож чадаагүй

2015 оны 11 сарын 5

Футзалын Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөөх Зүүн бүсийн тэмцээн 11 дүгээр сарын 14-19-ний өдрүүдэд Яармагийн дэнж дэх Буянт-Ухаа спортын ордонд зохиогдоно. Зүүн бүсэд Монгол, Өмнөд Солонгос, Хятад, Тайвань, ХонгКонгийн багууд багтсан-

 


Ази тивийн футзалын АШТ-д ХонгКонгийн шигшээ баг хожуу буюу 2003 оноос эхлэн оролцож эхэлсэн. Иран улсад зохиогдож байсан 2003 оны тэмцээнээр тэд “B” хэсэгт харьцангүй боломжийн багуудтай өрсөлдсөн ч ердөө нэг хожлыг байгуулан улмаар 3-р байранд жагсаж тэмцээнийг өндөрлүүлж байлаа. Өмнөд Солонгос болон Тайвань улсын багуудад ялагдсан ч хүчирхэг Индонезийн багийг 8-6 харьцаатай ялсан нь том амжилт байсан юм. Дараа жил нь олон ч багтай нэг хэсэгт багтаж гэхдээ хожил байгуулдаг уламжлалаа хадгалан Индонезийн багаа 6:3-аар ялсан байна. Ираны багт 15-0 харьцаатай ялагдсан нь тэдэнд том сургамжийг олгосон. 2005 онд хамгийн олон буюу 24 улсын шигшээ / одоогийн жишиг/ багууд оролцож эхэллээ. Харин Киргиз, Иракын шигшээ багууд хэсгээ манлайлсанаар ХонгКонгийг дахин нэг жил хүлээхэд хүргэсэн юм.

Түүхэндээ Ази тивийн футзалын АШТ-д оролцож эхэлсэн цагаасаа хойш анх удаа 2008 оны тэмцээнийг өнжилөө. Мэдээж тэмцээн хүрээгээ тэлж тамирчдын амжилт дээшилж тэдэнд боломжийг олгосонгүй. ХонгКонгийн шигшээ багийн хамгийн сүүлийн тоглолт нь 2007 оны 5 дугаар сарын 15ны өдөр Филиппины эсрэг хийсэн тоглолт бөгөөд тэд 3:2 харьцаатай ялалт байгуулж байжээ. Хэрвээ энэ удаа тэд хэсгийн урьдчилсан шатны тоглолтонд сайн тоглож ирэх жилийн эрхээ авж чадахгүй бол 8 жил тус тэмцээнийг завсарлахад хүрэх аюултай болох юм. 

ЭХ СУРВАЛЖ: www.the-mff.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна