Ц.Цолмон: Мэдээлэлгүй байна

2015 оны 11 сарын 5

Эрүүл мэндийн сайд Г.Шийлэгдамбыг Авлигатай тэмцэх газраас баривчилсан. Энэ талаар УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонгоос тодрууллаа.

-Та Г.Шийлэгдамба сайдын баривчлагдсан талаар хэр мэдээлэлтэй байна вэ. Өмнө нь шалгагдаж байсан юм болов уу, яасан юм бол?

-Тэр талаар надад мэдээлэл байхгүй, баривчилсан гэдгийг л сонссон. Шалгаж байсан гэдэг талаар сонсоогүй. Тодотгож байгаад намаас мэдээлэл өгөх байх.

-МАХН шуурхай хурал зарласан гэсэн та оролцсон уу?

-Шуурхай хурал болоогүй байх аа.


З.Баянсэлэнгэ: Би өөрөө ч мэдээгүй байна

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг авлига авч байх үйлдэл дээр нь барьж, АТГ-аас өчигдөр орой түүнийг туслах болон жолоочийнх нь хамт баривчлан саатуулжээ. Харин өнөө өглөө Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгээс байцаалт авахаар АТГ-ынхан очсон боловч ажил дээрээ байгаагүй гэсэн мэдээлэл  эх сурвалж өгсөн билээ. 

Энэ талаар Барилга, хот байгуулалтын сайдаас тодруулахад, “Би өөрөө ч мэдээгүй байна. АТГ-аас хэн ч надтай яриагүй, ирж уулзаагүй. Би ажил дээрээ сууж байна” гэсэн тайлбарыг өглөө.

 Т.ДАВАА, Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна