Дойче банкийг Ирантай харилцсан гэж торгожээ

2015 оны 11 сарын 5

 

Германы банкийг “Deutsche Bank”  АНУ-ын хоригтой Сири, Иран улстай харилцсан хэмээн 285 сая ам.доллараар торгожээ. Торгуулийг Нью-Йорк муж улсын  санхүүгийн үйлчилгээ болон холбооны нөөцийн санд төлөх ёстой гэнэ. Түүнчлэн хууль бус мөнгөн шилжүүлэг хийсэн ажилчдыг халахыг Германы банкаас шаарджээ.

 

Өмнө нь Францын “BNP Paribas”, “Credit Agricole” банкууд АНУ-ын хориг тавьсан орнуудтай харилцсанаас өндөр торгууль авч байсан юм. “BNP Paribas” банкийг 8.9 тэрбум ам.доллар, “Credit Agricole”  банкийг 800 сая ам.доллараар тус тус торгож байжээ.

 

АНУ нь Сирийн ерөнхийлөгч Башар аль-Ассад болон Ираны цөмийн хөтөлбөрийн эсрэг санхүүгийн хориг тавьсан байгаа аж.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна