УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн мэдээлэл хийлээ

2015 оны 11 сарын 5

Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн өнөөдөр /2015.11.05/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Увс аймгийн Баруунтуруун сумын Хилийн цэргийн 0311 дүгээр ангид Хөвсгөл аймгаас цэрэгт татагдан алба хааж байгаад нас барсан цэргүүдийн талаар ар гэрийнхэн нь болон албаны хүмүүс мэдээлэл өгсөн юм.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн энэ үеэр "Увс аймгийн Баруунтуруун сумын Хилийн цэргийн 0311 дүгээр ангид очсон цэргүүд зодуур, дарамтнаас болж өвчилдөг, амь эрсддэг зүйлүүд гараад байна. 2013 оноос хойш таван цэрэг амь эрсдсэн. Одоо таван цэрэг эмчилгээнд байгаа"  хэмээн мэдэгдсэн.

Мэдээллийн төгсгөлд нас барсан цэргүүдийн ар гэрийнхэн юу болсон талаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна