АТГ-ын хэлмэгдүүлэлт хэтэрлээ гэв

2015 оны 11 сарын 5

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас баривчилсан асуудлаар МАХН-ын удирдлагууд дөнгөж сая мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд МАХН-ын нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян, Ц.Шаравдорж нар оролцсон бөгөөд тэд хэлэхдээ “МАХН-ын нэр хүнд сэргэж, үйл ажиллагаа нь идэвхжиж байгаатай холбоотойгоор бидний үйл ажиллагааг сааруулах, айлгах зорилготой арга хэмжээнийх нь нэг. МАХН иймэрхүү хэлмэгдүүлэлтийг үзсээр ирсэн. Ийм хэлмэгдүүлэлтээс бид айхгүй” гэв.

Түүнчлэн МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж “Монгол оронд мөрдөлт, хэлмэгдүүлэлт, тагнах чагнах ажиллагаа ердийн үзэгдэл болсон байна. 1937 оны аймшигт хэлмэгдүүлэлтийг бид түгшүүртэйгээр ярьдаг. Гэтэл өнөөдөр шүүх, цагдаа, прокурор, АТГ Монгол Улсын иргэдийг хэлмэгдүүлдэг, бодлогын арга хэрэгсэл болж хувирсан нь аймшигтай. Бас гутамшигтай. Өнөөдөр монголчууд айдас дунд амьдарч байна” гэлээ.

Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна