Си Жинпин Вьетнамд айлчлав

Хуучирсан мэдээ: 2015.11.05-нд нийтлэгдсэн

Си Жинпин Вьетнамд айлчлав

 

Хятадын дарга Си Жинпин өнөөдөр /XI.5/ Вьетнамд айлчилж байна. Өмнөд Хятадын тэнгис дэх арлын маргааны улмаас хоёр орны харилцаа сайнгүй байгаа энэ үед Си Жинпиний айлчлалыг вьетнамын ард иргэд дургүйцэж нийслэл хотноо бага хэмжээний жагсаал зохион байгуулжээ. Гэсэн ч Хятадын дарга Си Жинпин Вьетнамтай харилцаагаа сайжруулахаар Ханойд айлчлаад байна. Хоёр өдрийн айлчлалын хүрээнд Си Жинпин Хятадын ерөнхийлөгч, ерөнхий сайд, Коммунист намын дарга нартай уулзаж, хоёр орны харилцааг хэлэлцэх аж.

 

Хятад, Вьетнам нь эдийн засаг, улстөрийн харилцааны олон жилийн найрсаг харилцаатай явж ирсэн ч бүлэг арлын төлөөх тэмцэл хоёр улсыг дайсагнахад хүргэсэн юм. Улмаар 2014 оны тавдугаар сард Бээжин газрын тос өрөмдлөгийн байгууламжаа Өмнөд Хятадын тэнгист байрлуулсан нь Вьетнамд том хэмжээний эсэргүүцлийн жагсаал өрнөж байв. Бээжингийн эсрэг жагсаалын үеэр Вьетнам дахь хятад иргэд болон хөрөнгө оруулалттай үйлдвэрүүд халдлагад өртөж гурван хүн амь үрэгдсэн юм.

 

 

Өмнөд Хятадын тэнгис дэх арлын маргаанаас үүдэн Вьетнамаас гадна Филиппин, Бруней, Малайз, Тайван, Япон зэрэг орнууд Хятадтай таагүй харилцаатай байна.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж