Ан Сан Су Чи: Би засгийг тэргүүлнэ

Хуучирсан мэдээ: 2015.11.05-нд нийтлэгдсэн

Ан Сан Су Чи: Би засгийг тэргүүлнэ

Мьянмарын ардчилсан хөдөлгөөний удирдагч эдүгээ 70 настай Ан Сан Су Чи өнөөдөр тус улсын ард түмэн өөрсдийн сонголтоор удирдагчаа сонгох чухал сонгуульд сөрөг хүчин ялсан тохиолдолд шинэ засаглалыг байгуулна гэдгээ амлажээ. Тус улсын бүх нийтийн сонгууль энэ сарын 8-нд болох бөгөөд сөрөг хүчин Ардчилсан  эвслийн тэргүүнээр Ан Сан Су Чи өөрөө ажилладаг билээ.

 

Тэрбээр хэвлэлийнхний өмнө “Би засгийг тэргүүлнэ. Ардчилсан эвслийн чиг шугамаар ажиллах хүн Ерөнхийлөгч болно” гэж хэлжээ. Цэргийн засаглалын үед баталсан Мьянмарын үндсэн хуульд гадаадын иргэншилтэй эсвэл хүүхэдтэй хүнийг Ерөнхийлөгчид дэвшүүлэх боломжгүй гэсэн заалт байдаг. Харин энэ заалт Ан Сан Су Чиг Ерөнхийлөгч болгохгүйн тулд тусгасан заалт гэж зарим ажиглагчид үздэг юм.

 

Мьянмарын Засгийн газар 2011 онд цэргийн дэглэмийг устгаж, ард иргэдийн оролцоотой Засгийн газрыг бий болгосноос хойш хэд хэдэн удаа шинэчлэлт хийж иржээ. NLD намын тэргүүн  Ан Сан Су Чи 1990 оны сонгуулиар гэрийн хорионд байсан ч, ялалт байгуулсан бөгөөд энэ дүнг цэргийн Засгийн газар хүлээн зөвшөөрөөгүй гэдэг. Харин үүний дараа цэргийн засагтай Мьянмар улс хэдэн арван жилийн турш олон улсаас тусгаарлагдаж байжээ.

 

ЭХ СУРВАЛЖ: WWW.MMINFO.MN

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж