Конкурсэнд 3 унасан цэргийн дууч

2015 оны 11 сарын 5

“Цэрэг чамайгаа дуулан хүлээнэ ...” гэж сэтгэл гэгэлзтэл дуулдаг Б.Ганчимэгийг нас насныхан андахгүй. Хүн ер нь нэг л сайн, сэтгэлд хүрсэн дуутай байхад од болох ард олноор хүндлүүлэх хэцүү асуудал биш байх нь. ХЦДБЧ-ын нүүр царай болсон гоцлол дууч энэ бүсгүй СУИС-т конкурс өгөөд 3 унаж байж тэнцсэн гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Тухайн үед шалгуур ч хатуу, задгай хоолойтой хүүхэд нэг хэвэнд баригдчихна гээд УАДБЧ-д ажилла гээд л явуулаад байж.

Харин зөвхөн конкурсдэж “жинхэнэ” дуучин болох мөрөөдлөө биелүүлэхээр 6 жилийн турш мэрийхээсээ өмнө тэрбээр Эх нялхсын клиникийн дутуу нярайн тасагт сувилагчаар ажиллаж байжээ. Эмч болох мөрөөдөлтэй охины авьяасыг мэдэрсэн байгууллагынхан нь СУИС-д шалгалт өг гэж зөвлөснөөр түүний амьдралын өөр нэг хуудас эргэсэн байна. Ээдрээт замыг туулан Самбуу, Нансалмаа, Өлзий-Орших, Түмэндэмбэрэл нарын алдартай дуучдын дунд ажиллаж байсан тэрбээр ямартай ч СУИС-таа элсэж чаджээ.

Анхны амьдрал нь бүтээгүй ч тэрбээр хоёр дахь амьдралаа Д.Баттөмөр хэмээх төвшин сайхан хүнтэй эхлүүлсэн гэдэг. Түүний нөхөр мөн л урлагийн хүн СТА, бийлээч бүжигчин хүн. Ар гэрийн амьдралд санаа зовох зүйлгүй дуулсаар яваа бүсгүй ард түмний хайр хүндлэлийг хүлээсэн урлагийн нэгэн гялбаа юм. Ховор хүний содон агшин гэрэл зургийн хальснаа ийн үлджээ.

ЭХ СУРВАЛЖ: WWW.GRANDNEWS.MN

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна