“Forbes” жагсаалтыг В.Путин тэргүүлж, А.Меркель удааллаа

Хуучирсан мэдээ: 2015.11.05-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

“Forbes” жагсаалтыг В.Путин тэргүүлж, А.Меркель удааллаа

Америкийн “Forbes” сэтгүүл дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн энэ жилийн рейтингийг гаргаснаа энэ сарын 4-нд зарлалаа. Дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн 2015 оны рейтингийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин тэргүүлжээ. Тэрээр өнгөрсөн 2014 онд мөн нэгдүгээрт бичигдэж байжээ. Ингэснээрээ В.Путин гурав дахь удаагаа дэлхийн хамгийн нөлөө бүхий хүнээр тодорч байгааг Forbeс.ru  мэдээлжээ. ХБНГУ-ын канцлер Ангела Меркель жагсаалтын хоёрдугаарт бичигдсэн байна. Түүнийг сүүлийн арван жилийн турш дэлхийн улс төрийн тавцанд хамгийн их нөлөөтэй байсан удирдагч эмэгтэй гэдгийг Forbes онцолсон байна. Дэлхийн нэр хүндтэй сэтгүүлээс жил болгон гаргадаг энэ жагсаалтын эхний аравт энэ жил Ангела Меркелиэс гадна  АНУ-ын холбооны нөөцийн сангийн дарга, хатагтай Жанет Йеллен багтаж, долоод эрэмбэлэгдсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгчийн тухайд сүүлийн хоёр жил жагсаалтыг тэргүүлээгүйгээр барахгүй энэ жил байр ухарч, Ангела Меркелийн ард бичигджээ. Дэлхийн хамгийн нөлөө бүхий хүн-ТОП 10-ын жагсаалт дараахь байдалтайгаар гарсан байна. Үүнд:

1. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимар Путин

2. ХБНГУ-ын канцлер Ангела Меркель

3. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама

4. Ромын пап лам Франциск

5. БНХАУ-ын дарга Си Жинпинь

6. Microsoft-ыг үндэслэгч Билл Гейтс

7. АНУ-ын холбооны нөөцийн сангийн дарга хатагтай Жанет Йеллен

8. Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон

9. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди

10. Google-ийг үүсгэн байгуулагчдын нэг Ларри Пейж  

Д.АРИУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж