Хоригдлууд суллагдаж эхэллээ

2015 оны 11 сарын 5

Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойд зориулан баталсан Өршөөлийн тухай хууль хэрэгжиж эхэллээ. Уг хуулиар хорих ангид ял эдэлж буй 1700 ялтан суллагдаж гэртээ харих бол 1300 орчим хоригдлын ялыг хөнгөлнө. Тэгвэл өнөөдрөөс эхлэн ШШГЕГ-ын харьяа цагдан хорих ангиудад ял эдэлж буй хоригдлууд суллагдлаа. Тодруулбал, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Хонхорт байрлах баривчлах ял эдлүүлэх 431 дүгээр ангийн 55, чанга дэглэмтэй 409 дүгээр ангид хүмүүжиж байсан 125 ялтан шүүхийн тогтоол сонссон юм. Мөн Баасан гарагаас өмнө хуулийн хэрэгжилтийг хангаж, хоригдлуудыг суллах тул хөдөө, орон нутагт хүмүүжиж буй хоригдлууд ч суллагдаж байгаа аж. Нийслэлийн нутаг дэвсгэрт болон ойролцоох хорих ангиудын хүмүүжигчдийг Зайсан дахь хорих ангид нэгтгэн маргааш гэрт нь хүргэх үйл ажиллагааг зохион байгуулах юм байна.

Д.ЖАГАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна