Фейсбүүкт өдөрт нэг тэрбум хүн ханддаг

2015 оны 11 сарын 5

Дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй олон нийтийн сүлжээ сайт гэгддэг фейсбүүк энэ оны гуравдугаар улирлын тайлангаа гаргажээ. Уг тайланд дурьдсанаар тус сайтыг өдөр бүр тогтмол хэрэглэгчдийн дундаж тоо тэрбум давсан байна.

Тус сайтыг үүсгэн байгуулагч Марк Зукерберг “Бидэнд маш сайхан үе тохиож, бид маш олон амжилтад хүрлээ. Дэлхий даяар хэрэглэгчдээ холбохын тулд бид инноваци болон урт хугацааны хөрөнгө оруулалтад гол анхаарлаа хандууллаа” хэмээн тайлангийнхаа талаар тайлбар өгөхдөө хэлжээ.

Т.МӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна