Хүүхдэд зориулсан аюулгүй төхөөрөмж

2015 оны 11 сарын 5

Ухаалаг гар утас, таблетыг хүүхдүүд хэрэглэх болсноор интернэт орчинд буй мэдээ мэдээлэл, контентуудыг ямар нэгэн хараа хяналтгүйгээр үзэх нөхцөл бүрдээд байгаа билээ. Энэ нь эргээд хүүхдэд сөргөөр нөлөөлөх нь ихэсч буй тул эцэг эхчүүдийн бүрэн хяналттайгаар интернэтэд ордог нэгэн шинэ төхөөрөмжийг гаргажээ.

Энэхүү төхөөрөмжийг Disney Interactive болон Circle Media Inc хамтран гаргаж байгаа ба “Circle with Disney” нэртэй юм байна.

Энэхүү таблет загварын төхөөрөмж нь бүхий л тохиргоог эцэг эхийн зүгээс хийх боломжтой гэдгээрээ давуу талтай. Хэдэн цаг хэдэн минут ашиглахыг тохируулж өгснөөр тухайн цаг болоход төхөөрөмж автоматаар унтарна. Хүүхэд таны зөвшөөрөлгүйгээр олон цагаар ашиглах ямар ч боломжгүй. Мөн хайлт хийх, контент үзэх, вэб рүү хандах зэрэгт эцэг эхчүүдийн өөрсдийн хүссэнээр хязгаарлалт тохиргоог хийх боломжтой аж.

Үнийн хувьд 99 ам.доллараар худалдаанд гаргахаар төлөвлөжээ.

Т.МӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна