ОХУ Сири рүү пуужингийн системээ илгээлээ

2015 оны 11 сарын 5

ОХУ-ын нисэх хүчний дарга хурандаа генерал Виктор Бондарев, ерөнхийлөгч Владимир Путин нар Ялалтын баярын үеэр /2015/

 

ОХУ Сири рүү пуужингийн системээ илгээсэн болохыг нисэх хүчний дарга хурандаа генерал Виктор Бондарев өнөөдөр /XI.5/ мэдээллээ. Хурандаа генерал Виктор Бондаревын мэдээлснээр Сирийн хөрш улсад байлдааны нисдэг тэргийг булаасан зэвсэгт дайчид ОХУ-ын хүчин рүү довтолж болзошгүй байгаа гэнэ. Иймд ОХУ цэргүүдийнхээ аюулгүй байдлыг хамгаалахын тулд сөнөөгч бөмбөгдөгч онгоц, нисдэг тэргүүд, пуужингийн системүүдээ Сири дэх илгээлээ хэмээн тэрээр тайлбарлажээ.

 

ОХУ нь өнгөрсөн есдүгээр сараас хойш “Исламын улс” бүлэглэлийн эсрэг Сирид агаарын  цохилт өгч байна. Барууныхны зүгээс ОХУ-ыг Сирийн засгийн газрыг дэмжих зорилгоор босогчдын байршлуудад цохилт өгч байгаад хардаж байгаа юм. Харин ОХУ хардлагыг эрс няцааж, “Сирийн ерөнхийлөгч Башар аль-Ассад суудалдаа үлдэх нь Москвад хамаагүй” хэмээн мэдэгдсэн билээ.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна