Татварын орлогын төлөвлөгөө давж биелэх төлөвтэй байна

2015 оны 11 сарын 5

Сэтгүүлч:
Баян-Өлгий

Эхний есөн сард тус аймгийн орон нутгийн орлогын төлөвлөгөө 160, улсын татварын орлого 104 хувиар биелжээ.

-Зарим аж ахуйн нэгж, иргэд энэ асуудлаар интернет болон бичгээр татварын байгууллагад хандаж эхэллээ. Хуульд заасан хугацаанд татвар төлж амжаагүй хүмүүс орлогоо арван хоёрдугаар сарын эцсийг хүртэл ил тод мэдэгдсэн нөхцөлд энэ хөнгөлөлтөд хамрагдана.  Хувь хүний орлогын, үл хөдлөх хөрөнгө худалдсаны, галт зэвсгийн зэрэг зарим үзүүлэлт л тасраад байна. Үл хөдлөх хөрөнгийг зөвхөн ойрын төрөлдөө бэлэглэхийг хуулиар зөвшөөрдөг атал зарим нь төрөл садангийн холбоогүй хүмүүст «бэлэглэн» татвар төлөхөөс зайлсхийснийг бид хуулийн байгууллагаар шалгуулахаар бэлтгэж байна гэж татварын хэлтсийн тасгийн дарга Х.Ерболат ярилаа.

Ангийн орлогоос 90 сая төгрөг

   Тус аймагт байгаль хамгаалах сарын аян амжилттай явагдаж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын хэлтсийн мэргэжилтэн С.Мандат энэ тухай мэдээлэхдээ,

   -Сарын аянаар арван таван төрлийн ажил төлөвлөгдөн хэрэгжиж байна. Хуулийн сурталчилгаа сайжирсанаар байгальтай зүй бусаар харьцах явдал намдаж зөрчлийн тоо хэмжээ буурлаа. Хавар, намар зарим суманд тарвага намнасан зөрчлийг илрүүлж төлбөр, торгууль тавигдсан. Зөвшөөрлийн дагуу гурван буга, найман аргаль хонь агнан орлогынх нь тавин хувийг тухайн нутгийн нөхөрлөлүүдэд өгсөн. Тэд уг мөнгөний зохих хэсгийг анг хамгаалах, тэжээхэд зарцуулна. Аймгийн хэмжээнд ан амьтан, ой модыг хамгаалах жаран нөхөрлөл үйл ажиллагаа явуулж байгаа. Нөхөрлөл бүр нутаг орчиныхоо 30 км газрыг хариуцан эзэн ёсоор хамгаалдаг болсон нь байгальд эерэгээр нөлөөлж байна. Харин хог новш ил хаях, газрын хөрсөн дээрх усыг их хэмжээгээр ашиглах, өвлийн улиралд хулгайгаар мод огтлох зэрэг дутагдал арилаагүй байгаа тул бид ажлаа үүнд чиглүүлж байна гэж ярилаа.   

Ш.Айзаря

- See more at: http://www.bayan-olgii.gov.mn/pages/4332#sthash.gFwE8Q1D.dpuf

ЭХ СУРВАЛЖ: www.bayan-olgii.gov.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна