Засгийн газар ээлжит бусаар хуралдав

2015 оны 11 сарын 5

Засгийн газар өнөөдөр 17.00 цагт ээлжит бус хуралдаан хийж, УИХ-ын гишүүн Су.Батболд нарын санаачлан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж тодорхой саналыг хууль санаачлагчид уламжлахаар тогтсон байна. Мөн УИХ-ын гишүүн Р.Бурмаа нарын санаачлан боловсруулсан Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжжээ.

Тиймээс Сонгуулийн тухай хуулийн төсөл санаачлагчдын хувьд төслөө УИХ-д өргөн мэдүүлэх боломж бүрдсэн гэсэн үг. Үүгээр бол УИХ 2016 оны төсвийн хуулийн төслийг баталсны дараа Сонгуулийн хуулийг өөрчлөхөд анхаарч, шинэ он гарахаас урьтаж хэлэлцэн шийдвэрлэж магадгүй байна.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна