Японд ижил хүйстнүүдэд гэрчилгээ олгож эхэллээ

Хуучирсан мэдээ: 2015.11.05-нд нийтлэгдсэн

Японд ижил хүйстнүүдэд гэрчилгээ олгож эхэллээ

Японы Токио хотын Шибүяа дүүрэг өнөөдөр  ижил хүйстэн хосуудын гэрлэсэн гэдгийг батлах “Хамтран амьдрагчийн гэрчилгээ”-г олгож эхэлжээ. Улмаар Шибүяа дүүргийн засаг даргын тамгын газарт эл өдөр 37 настай Хироко Масухара, 30 настай Коюуки Хигаши нарын лесби хос бүртгүүлж, анхны  гэрчилгээг гардан  авсан байна. Зөвхөн Шибүяа дүүрэг ч бус Сэтагаяа дүүрэг ч гэсэн ижил хүйстэн хосуудад “хамтран амьдрагчийн гэрчилгээ”-г олгож эхэлсэн гэнэ.

 

Энэ талаар Масухара “Амьдарч байгаа дүүрэгт биднийг гэр бүл болохыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөнд баяртай байна. Хууль ёсны зохих төвшний шийдвэр хэдий ч, дүүрэгт хамтран амьдрагчийн гэрчилгээ авч чадахгүй олон хүмүүс байна. Энэ талаар үндэсний хэмжээний хэлэлцүүлэг өрнөөсэй гэж хүсч байна. Японд ч гэсэн ижил хүйстний гэрлэлтийг хүлээн зөвшөөрөөсэй гэж хүсч байна даа” гэж сэтгэгдлээ хуваалцжээ. Харин гэрчилгээний талаар “Өвчин, осол, үл хөдлөх хөрөнгө зэрэг хүний амьдралд тохиолдох  гэнэтийн зүйлд хэрэглэгдэх чухал баримт бичиг.  Орон сууц худалдан авахад хамтран зээл авахыг хүсдэг ч, үүнд маш том саад болдог” хэмээн ярьжээ.

 

Тэднийг гэрчилгээгээ гардан авахад дүүргийн захирагч нь баяр хүргэсэн байна. Анх 2001 онд Нидерланд Улсад Ижил хүйсийн гэрлэлтийг  хүлээн зөвшөөрснөөс хойш одоогийн байдлаар дэлхийн нийт 40 гаруй оронд Ижил хүйсийн гэрлэлт болон хамтран амьдрагчаар бүртгүүлэхийг зөвшөөрсөн байна.Үүнээс гадна хэд хэдэн улсад хуулийн төсөл нь хэлэлцэгдэж байгаа аж. Эдгээр орны ихэнх ньЕвроп, Америк тивийн орнууд байдаг бөгөөд Азитивд одоохондоо зөвшөөрсөн улс нэг ч байхгүй юм. Ямартай ч, Япон улсад ижил хүйстний гэрлэлтийг хүлээн зөвшөөрсөн анхны дүүрэг нь Шибүяа болж байна.

 

Б.ДАВАА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж