Вашингтон Сансарт зэвсэг байрлуулахгүй байх НҮБ-ын тогтоолыг АНУ дэмжсэнгүй

Хуучирсан мэдээ: 2015.11.05-нд нийтлэгдсэн

Вашингтон Сансарт зэвсэг байрлуулахгүй байх НҮБ-ын тогтоолыг АНУ дэмжсэнгүй

Фото: Алексей Филиппов / РИА Новости

 

Сансарт зэвсэг байгуулах талаарх Оросын өргөн барьж байгаа тогтоолын төслийг НҮБ-ын Ерөнхий ассамблейн 70 дахь чуулган дээр АНУ  дэмжээгүй аж.  Энэ тухай АНУ-ын  байнгын төлөөлөгч Роберт Вудын  тайлбарласан үгэнд өгүүлжээ.

 

Вашингтон энэ тогтоолын төслөөс болгоомжилж байгаа юм. Уг баримтад “сансарын орон зай дахь зэвсэг” гэх ойлголтыг өгөөгүй бөгөөд мөн хиймэл дагуулын эсрэг газарт байрлах зэвсгийн талаар огт яригдаагүй байна. Энэ бүгд нь  үл итгэлцлийг бууруулах биш нэмэгдүүлж магадгүй хэмээн дипломат тайлбарлав.

 

Тогтоолын төслийг Орос өргөн барьсан ба түүнийг 26 орон нийлэн санаачилжээ. Уг баримтаар есдүгээр сарын 3-нд санал хураахад Гүрж, Израиль, Украин эсрэг санал өгч 47 орон түргэлзэж, 122 орон дэмжсэн байлаа.

 

2007 онд Хятад хиймэл дагуулын эсрэг зэвсгийг туршсаны дараа АНУ нь өөрийн тойрог замын бүлэглэлийг хиймэл дагуулын эсрэг зэвсгээс хамгаалах үүрэгтэй Space Situational Awareness (SSA) хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж