ДАШТ: Ү.Үүрийнтуяа, Б.Мөнгөнзул нар IV байрт орлоо

2015 оны 11 сарын 5

Өнгөрөгч аравдугаар сарын 25-ны өдөр Грек улсын Халкидики хотноо эхэлсэн Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр өндөрлөлөө.

6 насны ангиллаар швейцарь оноолтын 11 тавилд явагдсан дэлхийн аваргад 91 орны 1596 өсвөрийн шатарчид өрсөлдсөн юм. Манай улсаас 26 шатарчин нас насны ангилалд өрсөлдсөнөөс охидын 18 насанд Ү.Үүрийнтуяа, 10 насанд Б.Мөнгөнзул нар IV байрт орлоо.

Мөн хөвгүүдийн 8 насанд Б.Энхсаран VI, 10 насанд дэлхийн аваргын мөнгөн медальт Е.Төгстөмөр, охидын 8 насанд Б.Энхсаран нар VII байр эзлэв.

 91 орны баг оролцсоноос 17 орон ямар нэгэн медаль хүртсэн бөгөөд Энэтхэг 5 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж багийн дүнгээр тэргүүн байр эзэллээ. Удаахь байруудыг Иран, Болгар улсын баг тус бүр нэг алт нэг хүрэл медаль хүртэн эзэлжээ.

Өнгөрсөн жил Өмнөд Африкийн Дурбан хотод болсон өсвөрийн шатарчдын ДАШТ-ээс охидын найман насанд Д.Мөнхзул алт, хөвгүүдийн мөн насанд Е.Төгстөмөр нар мөнгөн медаль хүртэж, нэг тэмцээнээс хоёр медаль хүртсэн түүхэн амжилтыг тогтоож байсан билээ. Энэ жилийн тэмцээний хувьд ч олон тамирчин медальд ойрхон байлаа.

Энэхүү тэмцээнээс манай тамирчдаас анхлан 2010 онд Д.Номин-Эрдэнэ түрүүлж, 2014 онд Д.Мөнхзул залгамжилсан. Мөн Б.Мөнгөнтуул мөнгө, хүрэл медаль, А.Энхтуул хүрэл, Б.Мөнгөнзул, Е.Төгстөмөр нар мөнгөн медаль хүртээд байна.

Ч.БОЛОР

Oхидын 8 насанд ЭФДМ Б.Энхсаран.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна