Хотын төвд азотын бохирдол их байна

2015 оны 11 сарын 6

Улаанбаатар хотод 2015 онд авто тээврийн хэрэгсэл 297 мянга гаруй тоологдсон бөгөөд 2009 оноос өмнөх жилүүдэд жил бүр 10 орчим мянгаар нэмэгдэж байсан тээврийн хэрэгсэл 2009 оноос хойш жил бүр 30 гаруй мянгаар нэмэгдэж байгаагаас суудлын автомашин зонхилон өсч, замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдсэн байна.

Сүүлийн 10 жилийн тээврийн хэрэгслийн тоог автомашины хаягдал утаанаас голчлон ялгардаг азотын давхар ислийн агууламжтай харьцуулахад ихэнхдээ бохирдуулах бодисын агууламж дагаж нэмэгдсэн байна.

Түүнчлэн автотээврийн хэрэгслийн 2015 оны Монгол улсын автотээврийн хэрэгслийн тоо бүртгэлээр Улаанбаатар хотод 77 орчим хувь нь 10-аас дээш, 19 орчим хувь нь 4-9 жил эдлэгдсэн хуучин автомашинууд эзэлж байна. Автомашины хаягдал утаанд хэмжилт хийхэд анхны үзлэгээр стандартаас давсан бохирдуулах бодис хаяж байгаа тээврийн хэрэгслийн ихэнх хувийг 10-аас дээш жил ашиглагдсан машин эзэлдэг ба тээврийн хэрэгсэл хуучрах тусам агаарт хаягдаж байгаа хорт бодисуудын хэмжээ нэмэгдэж агаар бохирдуулахад ихээхэн нөлөөтэй болдог аж.

Улаанбаатар хотын агаарын чанарыг хянадаг 14 цэгээс авсан дүн үзүүлэлтээс харахад азотын давхар ислийн хамгийн их бохирдол автомашины нягтрал ихтэй хотын төв уулзваруудад аруун 4 зам, 13-р хороолол орчимд стандарт агууламжаас давсан тоо гарчээ.

Т.ДАВААНЯМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна