Долоо хоногийн бөмбөг

Хуучирсан мэдээ: 2015.11.06-нд нийтлэгдсэн

Өнгөрч буй долоо хоногийн ажлын өдрүүдэд албан тушаалаа ашигласан, авлигын гэх хэдэн хэдэн хэргийг хууль, хяналтынхан дэлгэсэн нь нийгмийг бөмбөг тэслэх дайны донсолгов.

Олон нийтийн албан тушаалаа ашиглан улсад их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт буруутган ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” компанийн ТУЗ-ын дарга асан Б.Батзаяа, “Samsung CT” corporation-ий Солонгос захирлыг баривчилсан нь УИХ-ын гишүүн Х.Баттулгыг мэдээлэл хийхэд хүргэв. Тэрээр “Би өөрийн багийн хүнээ өмөөрнө” гэж маш товчхоноор байр сууриа илэрхийлсэн. Харин үүнтэй зэрэгцээд түүнийг энэ хэргээр Засгийн газрыг барьцаалсан тухай ч жиргээд амжив.

Билгүүн @Gumpaa “Твийтэрчид бүгдийг идэж уудаг гэж хараадаг мөртлөө бариад эхлэнгүүт эд яг худлаа барьж байгаа гэж эхэлдэг. Логик: Бүгдийг муулах л ёстой” гэсэн байр сууриас хандсан нь цөөнгүй хүнд таалагджээ.

Эдгээр хэрэгтэй зэрэгцээд өмнөд хөршийнхөн маань Цэргийн өндөр албан тушаалтнуудаа авлигын хэргээр баривчилсан нь бидэнд харьцуулалт хийх боломжийг олгов.

Хятадад авлигын хэргээр өндөр албан тушаалтнуудыг баривчлах болгонд өөрсдийгөө гоочилж, манайхан авлигачдыг шагнаж байхад тэд барьж байна гэх өнгө аяс цухалздаг байсан бол энэ удаад хэлмэгдүүлэлт эхэлсэн аятай зарим хүмүүс өөрийн үзэл бодлоо илэрхийлэхэд хүрэв. Энэ нь ч бусдын эсэргүүцэлтэй тулгарч Билгүүн @Gumpaa

“Одоо улам гоё юм руугаа явж байна. Хуулийхан хэнийг ч барьж болохгүй. Барьсан бүгдийг өмөөрч эсэргүүцнэ. Үүнийг авилгачид л хүсэж байгаа” гэхэд хүргэжээ. Харин Аанхаа @Aanxaa “Шийлэгдамба, Дэнзэн, Батзаяа эд нар та нарыг зовж байхад туслах бсан болов уу? Бид нарыг эмнэлэг цэцэрлэгт очерлож зогсоход өрөвдсөн болов уу” гэсэн нь дээрх хэргээс гадна бас нэгэн дуулиан тарьсан хэргийн тухай байлаа.

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг авлига авч байхад нь АТГ-ынхан үйлдэл дээр нь баривчилан, ШШГЕГ-ын харъяа 461 дүгээр ангид саатуулав.

Энэ тухай Аанхаа @Aanxaa “Нэг үе дан МАН-хан баригддаг байсан, дараа нь Алтанхуягийнхан, тэгээд Жэнкогийн хүн, дараа нь МАХН.. тэнцвэртэй л ажиллаж байна шүү дээ. Өөр яах юм” гэсэн бол УИХ-ын гишүүн Р.Бурмаа  Burmaa Radnaa @BurmaaR “Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Авилгыг өршөөх ёсгүй" гэснийг УИХ дэмжсэн. Авилгачдад Төр төмөр нүүрээ харуулах ёстой” гээд жиргээд амжив.

Харин МАН2ын генсек Ж.Мөнхбат Munkhbat.Jamiyan @Munkhbat_UNEN

“МАН-с хэрэгт холбогдвол авилгал, АН-с хэрэгт холбогдвол хэлмэгдүүлэлт болчихдог сонин юм шүү.Үнэндээ эсрэгээрээ#Төмөр зам-Нүүрс-Цэвэр агаар гэх мэт” хэмээн жиргэсний хариуд авлигын анхны эх үүсвэрийг МАН тавьсан гэхэд хүргэсэн бөгөөд жиргээч Bayaraaa @Bayaraa1 гэхэд “Ер нь энэ МАН-ынхан хотыг захирч байхдаа цэвэрлэхийн талаар ёстой түй ч юм хийгээгүй байж одоо гэнэт сүржигнээд байгаа нь ёстой тэнэглэл шүү” гэжээ.

Өөр нэгэн долоо хоногийн трэнд болсон болсон сэдэв нь Нийгмийн даатгалын сангаас нас барсан 10 мянган хүний нэрээр тэтгэвэр авч байсан тухай ЦЕГ-ын Эдийн засгийн хэрэгтэй тэмцэх хэлтсээс мэдээлсэн явдал. Энэ асуудал татвар төлөгчид тэтгэвэрт гарахад мөнгө нь байх уу, үгүй юу гэх асуултыг тавихад хүргэв.

Харин Нийгмийн даатгалынхан энэ асуудлыг банкныхан эрсдэлээ бодоод зарим зээлдэгч нараа нас барсаныг мэдэгдэлгүйгээр данснаас нь мөнгө авч авсан тохиолдол илэрсэн тухай учирлав. Тэдний тайлбарласнаар 10 мянган нас барагдсын нэрээр тэтгэврийн мөнгө авч байсан тохиолдол үгүй гэнэ. 

Банкныхан энэ асуудалтай холбогдсоныг Л. ЦАНДЭЛЭГ @Tsandeleg_L соргоор шүүрч аваад “Монголд банкны хүү арай шүү. Гадны бага хүүтэй банк оруулаачээ. Энд байгаа хэд одоо болоош дээ!!!” гэж жиргэлээ. Харин нийтлэлч Л.Болормаа  Bolormaa Luntan @BolormaaLuntan “Нийгмийн Даатгалын сангийн мөнгийг хянадаг Үндэсний нийгмийн даатгалын Зөвлөлд С.Эрдэнийн хувийн компанийн ажилтан (Молор трейд,Төгс эрдэм сан) байдаг” тухай жиргэсэн бол нийтлэлч Д.Жаргалсайхан Jargal Dambadarjaa@jargal_defacto  “Хариуцлага хэнтэй тооцох вэ? Хэнтэй ч чадахгүй, авилгажсан төр засагтай болж дээ ах дүү нараа” хэмээн бухимдлаа илэрхийлжээ. Харин эцэст нь нийтлэлч Баабарын УИХ-ын даргын талаар хэлсэн үг олны анхааралд байлаа.

ЦАХИМ БОЛЖМОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж