Өсвөрийн шатарчид нутгийн зүг хөлгийн жолоо заллаа

2015 оны 11 сарын 6

Грек улсын Халкидики хотын Порто Каррас-т явагдсан Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 12 хоног оюун ухаанаа уралдуулсан манай улсын ирээдүйн их мастерууд өнөөдөр тэмцээнээ дуусгаад нутгийн зүг хөлгийн жолоо заллаа.

Тэмцээний дунд үеэс төгсгөл хүртэл манай шатарчид маань тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж дөрвөнч медаль авах боломжтой явсаар сүүлийн өдөр үнэхээр харамсалтайгаар медальгүй хоцорлоо. Гэхдээ ирээдүй их байгаа, боломж байгаа гэдгийг харуулж чадлаа. Тэмцээнийг зохион байгуулах хороо амжилттай оролцож эхний гурван байр эзэлсэн шатарчидад цом, медаль хүртээсэн бол 4-6 байр эзэлсэн шатарчидад медаль хүртээжээ.

Манай шатарчдаас охидын 10, 18 хүртэлх насны ангилалд дөрөвдүгээр байр эзэлсэн Б.Мөнгөнзул, Ү.Үрийнтуяа, нээлттэй 8 хүртэлх насанд зургаадугаар байр эзэлсэн Л.Очирбат нар хүртсэн байна.

Oхидын 10, 18 хүртэлх насны ангилалд IV байр эзэлсэн Б.Мөнгөнзул, Ү.Үрийнтуяа, нээлттэй 8 хүртэлх насанд VI байрт орсон Л.Очирбат нар дурсгалын медаль хүртлээ.

Ирэх жилийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2016 онд 14,16,18 хүртэлх насны ангилал есдүгээр сарын 1-15-нд Оросын Холбооны Улсын Ханты-Мансийск хотод, 8,10,12 хүртэлх насны ангилал10 дугаар сарын 18-30-нд Гүржийн Батуми хотод явагдана.

Ж.МӨНХБАЯР /МССХ/

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна