A321 онгоцны хар хайрцгийн талаар ярьжээ

2015 оны 11 сарын 6

Фото: МЧС РФ / РИА Новости

 

Египтэд сүйрсэн Оросын Airbus A321 агаарын хөлгийн хоёр хар хайрцагны нэгийг уншуулж дуусгажээ. Энэ тухай Росавиацийн тэргүүн Александр Нерадько мэдэгдсэн байна.

 

“А321 онгоцны Параметрийн бичлэгийг тайлсан харин ярианы бичлэг нь гэмтсэн гэхдээ түүнийг ойрын үед уншиж тайлна” гэж тус байгууллагын тэргүүн хэлжээ.

 

Түүний яриагаар, ярианы бичлэгийн сав нь гэмтсэн байгаа гэнэ. Параметрийн бичлэгийн тайллыг мөрдөн байцаалтын комисст шилжүүлэх ажээ. “Дараа нь хар хайрцагны бичлэгүүдийн судалгааг хийн газрын диспетчерүүдийн мигнитфоны бичлэгүүдтэй харьцуулан үзэх болно” хэмээн тэр тодруулан тайлбарлав.

 

Үүний өмнө Оросын Тээврийн сайд Максим Соколов,  засгийн газрын хуралдаан дээр хоёр бичлэгийн тайллыг хийсэн. Лхагва гаригт хар хайрцагнуудын бичлэгт судалгаа явуулж эхэлсэн гэж хэлсэн юм.

 

Хар хайрцгуудын урьдчилсан  уншилт нь уг онгоцны нисгэгч нар онгоцонд саалтал гэмтэл гарсан тухай мэдээлж байсангүй хэмээн The Wall Street Journal сонин мөрдөн байцаалтад ойр эх сурвалжаас авсан мэдээллээс ишлэн лхагва гаригт бичсэн байлаа.

 

Мөн тэр өдөр Египетийн портал Al-Masry Al-Youm бас л өөрийн эх сурвалжийнх гээд онгоцны хөдөлгүүр дэлбэрсэн гэжээ. Египетийн засгийн газар онгоцны сүйрлийн илтгэлийг гаргахад дөрвөн долоо хоног шаардлагатай гэсэн юм.

 

Шарм-эль-Шейх-Санкт-Петербург чиглэлээр нислэг үйлдэж байсан «Когалымавиа» компанийн аэробус аравдугаар сарын 31-нд Москвагийн цагаар өглөөний 06:51 тэндээс хөөрч  07:14 цагт холбоо тасарсан юм. Удалгүй радарын дэлгэцнээс алга болжээ. Сүүлчийн нислэг нь дөнгөж 23 минут үргэлжилсэн онгоцонд 217 зорчигч, багийн долоон гишүүн явсны 25 нь хүүхэд байжээ. Агаарын хөлөг Хойд Синайн Эль-Ариш хотоос өмнө зүгт унасан байлаа.

 

Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна