Нялх охины цогцос олджээ

2015 оны 11 сарын 6

Александр Демьянчук/ТАСС

 

Онгоц сүйрсэн Синайн бүсээс эмгэнэлийн гол эзэн болсон 10 сартай Дарина Громовагийн цогцосыг олжээ гэж ТАСС мэдээлэв.

 

Египетэд ажиллаж байгаа Оросын Онцгой байдлын яамны шуурхай штабын удирдагч Владимир Светельский өмнөх өдрүүдэд эрлийн 30-35 кв.км–ийн бүсэд явуулсан нэгжлэгийн үеэр “нялх охины цогцсыг оллоо” гэж  мэдээлсэн байна.

 

“Одоо цогцосыг  Каирт хүргээд тэндээс Санкт-Петербургт явуулан хамаатан саднуудаар нь таниулна. Харин түүний эцэг, эхийн талаар мэдэгдсэн зүйл алга” хэмээн Светельский хэлжээ.

 

Египетэд амрахаар явах үеэрээ Пулковогийн нисэх буудалд эхийнх нь авсан  нялх охины зураг эдгээр өдрүүдэд интернэтээр тархаж олон сая хүний харамслыг төрүүлсэн юм. Тэр зургаа охины эх Татьяна Громова “гол зорчигч” гэж бичжээ.

 

Пулковогийн нисэх буудалд амь үрэгдэгсдийн дурсгалын хөшөө босгохоор гарын үсэг цуглуулж байгаа change.org сайтад тэр охины дүрийг уг дурсгалд ашиглана гэжээ. Харин хотын нийгмийн бодлогын хорооны дарга Александр Ржаненков дурсгалын хөшөөг онгоцны буудалд байрлуулахгүй. Харин тийшээ явах замд эсвэл өөр газар босгоно гэж хэлсэн байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна