Гэрлэлтийн насыг нэмэгдүүлжээ

2015 оны 11 сарын 6

 

Гватемалын конгресс гэрлэлтийн насны доод хязгаарыг 18 болгож нэмэгдүүлэн хуульчилжээ. Өмнө нь удаан хугацааны турш Гватемалын ёс заншлын дагуу охид 14, хөвгүүд 16 настайдаа гэр бүл болдог байсан аж.  Олон улсын хүний эрхийн байгууллагуудын зүгээс хүүхэд худалдаалах, өсвөр насны охидын жирэмслэлтийн эсрэг гэрлэлтийн насны доод хязгаарыг нэмэгдүүлэхийг Гватемалын албаныхнаас шаардсаар иржээ. Гэсэн ч конгрессын зарим хууль тогтоогчид 16 настай охидыг орон нутгийн шүүгчийн зөвшөөрөлтэй гэрлэж болохыг зөвшөөрөх хэрэгтэй хэмээн мэтгэж байсан аж.

 

ЮНИСЕФ-ийн мэдээгээр Гватемалд жилд 15-19 насны 4000 охин нөхөрт гардаг байна. Мөн жилд 4700 орчим 10-14 насны охид жирэмслэдэг аж.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна