Мишель Обама сэтгэл гонсгор буцжээ

2015 оны 11 сарын 6

 

АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама цаг агаарын тааламжгүй байдлын улмаас Ойрхи-Дорнодын айлчлалаа зогсоон нутаг буцсан байна. Тэрээр Катарт 36 цаг саатсаны эцэст өнөөдөр /XI.6/ сэтгэл гонсгор нутаг буцсан тухай Цагаан ордоны албаныхан мэдээлжээ.

 

АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама Йорданд лхагва гаригт /XI.4/  айлчлахаар төлөвлсөн байжээ.  Гэвч Йорданд далайн шуурганы улмаас нийслэл Амман хот үеэрт автаад байгаа аж. Йорданд айлчлах үеэрээ тэрээр  АНУ-ын тусламжийн сангаар баригдсан сургуультай танилцах ёстой байв.

 

АНУ-ын тэргүүн хатагтай охидын боловсролыг дэмжих хөтөлбөрийнхөө хүрээнд Катарын нийслэлд болсон бага хуралд үг хэлсэн байна. Мишель Обама Катар, Йордан улсад нийт долоо хоногийн айчлал хийх төлөвлөгөөтэй байв.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна