Төсвийн байнгын хороо хуралдана

2015 оны 11 сарын 6

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр 09.00 цагт зарлагдсан байсан ч 11.30 болж хойшлогдсон юм. Одоо тус байнгын хороо хуралдах гэж байна.

Уг байнгын хороогоор Монгол Улсын 2016 оны төсвийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх юм. Ингэхдээ Төсвийн байнгын хорооноос байгуулсан ажлын хэсгээс оруулж ирсэн зарчмын зөрүүтэй 100 гаруй саналын томъёоллоор санал хураалган, ирэх оны төсвийн хуулийг УИХ-д оруулах юм.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна